“ЗИНДАА” сэтгүүлийн шинэ дугаар Т.Ганболдыг онцолж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 03 сарын 13

“ЗИНДАА” сонины 20 жил, ZINDAA.MN сайтын 5 жилийн ойн хүрээнд 2016 оны 12-р сард анхны дугаараа уншигчдад өргөн барьсан “ЗИНДАА” сэтгүүлийн 2019 оны анхны шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. Энэхүү дугаарын “ЭРХЭМ ЗИНДАА” буланд Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга, “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Тордайн Ганболд зочноор уригдан, нэн сонирхолтой яриа хөөрөөг өрнүүлсэн юм.

Монгол орны нийгэм, улс төрийн амьдралд дуулиан шуугиан , хэлэлцүүлэг маргаан өрнүүлээд буй сэдвүүдээс сонголт хийдэг “ХАЛУУН СЭДЭВ” буланд энэ удаа олон талын баримт судалгаа, эх сурвалж дээр үндэслэн бичигдсэн “Мөсөн уулын орой буюу түмний тамгатай ЖДҮ” нийтлэлийг уншигчдадаа өргөн барилаа.

Монгол айл бүрийн номын санд өнө удаан жил хадгалагдан үлдэх бичиг соёлын дурсгалт бүтээл болгох зорилгыг “ЗИНДАА” сэтгүүлийн бодлогод баримталдаг учраас Монголын түүх соёл, өв уламжлал, үндэсний онцлогт сэдэв  агуулгаар сэтгүүлийн булангууд баялаг юм.  Шинэ дугаарын “БРЭНД” буланд Монгол угсаатны өв соёл, уламжлалт хэрэглээг дизайны шийдлээр баяжуулан өнөө цагийн дэвшилтэт шинэ технологиор бүтээлээ урлаж буй “Таван нүдэн” брэндийг онцолсон байна. Өв тээн дэлгэрүүлэгч “Таван нүдэн” брэнд энэ удаад монгол эрчүүдийн чимэг болсон хэт хутга, ангийн хутга, “Ав” аяны иж бүрдэл, “Алтан орд” коллекц гэх мэт тансаг, гоёмсог олон бүтээлээ уншигчдад танилцуулжээ.

“ШИНЭ ҮЕ” буланд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг оролцож, цаасан дээр л үлдэх байсан компанийг хэрхэн авч үлдэж чадсан ээдрээтэй түүх болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн өнөөгийн нөхцөл байдлын тухай дэлгэрэнгүй хүүрнэсэн байна.

 Сэтгүүлийн “ОНГОД” булангийн энэ удаагийн шинэ дугаарт “Есөн эрдэнийн Бадарч” хөрөг нийтлэл, яруу найрагч Л.Ганзул агсны хэвлэлтэд дөнгөж шилжээд буй шинэхэн номоос дээжилсэн гайхалтай шүлгүүд  багтжээ.  

“ГОЛ ТОГЛОГЧ” булан Монголын нийгэмд  тодорхой ул мөрийг үлдээсэн олны танил улстөрчдөөс сонгон толилуулдаг бөгөөд шинэ дугаартаа ерөнхий сайд асан Санжийн Баярыг “Улс төрийн ХУЛИГААН” гарчигтайгаар онцлон танилцуулсан байна. Түүний улс төр дэх билиг танхай араншинтай нь холбож ийнхүү гарчигласан аж.

УДБЭТ-ын захирал, Гавьяат жүжигчин Ц.Төвшинтөгс “СЭТГЭЛИЙН ГОО” булангийн ээлжит зочноор уригдан оролцож, Монголын их урлагийн нэгэн том гал голомтын үүх түүхээс он цагийн хэлхээгээр дэлгэрэнгүй хүүрнэсэн явдал бол ирээдүй хойч үеийнхний мэдлэгийн санд зохих хэмжээний нэмэр хандив болох нь дамжиггүй юм.

Манай орны эрүүл мэнд, гоо сайхны салбар дахь хамгийн шинэлэг, дэвшилтэт бүтээгдэхүүн үйлчилгээний талаар уншигчдад толилуулдаг “ЖАРГАЛАН” булан нано технологи ашиглан нөхөн сэргээх эмчилгээг шинэ шатанд гаргаад буй “Ла Санте” эмнэлэг болон хөмсөг, контурын шивээс нь Монголдоо төдийгүй дэлхийн брэнд болоход тун ойртоод буй “Sun Ray” салоныг энэ дугаарт онцолсон байна.

Мөн “ЗИНДАА” сэтгүүлийн шинэ дугаарын хамгийн онцлог болсон нэг зүйл гэвэл, “Амжилтын 50 мэдээ”  англи, монгол хэл дээр нийтлэгдсэн явдал юм. Энэхүү шинэ шийдэл нь цаашдын дугааруудад уламжлал болон хадгалагдана.

Жич: "ЗИНДАА" сэтгүүлийн захиалга явагдаж байна. Хот дотор хүргэлт үнэгүй. Холбоо барих утас: 98109080

Ерөнхий редактор Д.МЯГМАРСҮРЭН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(121.6.158.228) 2019 оны 03 сарын 14

Olon hunii amidraliig avj yvj bgaa mundag zaluudaa. Amjilt husey, oor shg chn olon zaluuchuud garj ireh boltugai

0  |  0
Zochin(172.58.27.29) 2019 оны 03 сарын 14

Dorligjav gusi ysn be, sullagdsn uymu?

0  |  0
mi(103.10.21.114) 2019 оны 03 сарын 13

DORLIGJOV YASAN BE GADNII NOLOOGUI ALAGA BOLSONU

0  |  0
s(202.21.122.58) 2019 оны 03 сарын 13

lol tiim sain hun bish de ene

0  |  0
Unshigch(64.119.23.242) 2019 оны 03 сарын 13

Wow!

0  |  0
Зочин (66.181.178.138) 2019 оны 03 сарын 13

Онцлохоос ч аргагүй залуу даа. Нүдээ олсон гэдэг шиг л

0  |  0
Top