Энэ сарын 16-17-нд ОХУ-ын Якутскт болох чөлөөт бөхийн тэмцээнд оролцох дэлхийн шилдэг 8 баг тус хотод хүрэлцэн ирсээр байна.
Хамгийн түрүүнд буюу 13-нд манай баг очсон билээ. Өнөөдөр Монголын шигшээ багийг Якутын Хөдөө аж ахуйн сайд Александр Павлович Атласов хүлээн авч уулзлаа. “Дэлхийн Цом” тэмцээнд оролцож байгаа 8 багийг Якутын тус бүр нэг сайд хариуцан авч байгаа юм байна. Манай багийн сайд Александр Павлович Атласов 1983-1985 онд Чойрт цэргийн алба хашсан эрхэм юм.
А.П.Атласов манай багтай хамт өдрийн хоолонд орж, амжилт хүсэн ерөөлөө.
Сэтгэгдэл ( 0 )