Хүндийн өргөлт: Г.Энэрэл өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 13

Өсвөр үеийн хүндийн Өргөлтийн ДАШТ энэ сарын 9-16-ны хооронд АНУ-ын Лас-Вeгас хотноо зохион байгуулагдаж байна.

Манай улсаас ДАШТ-д  үндэсний шигшээ багиин тамирчин ОУХМ Г.Энэрэл, Б.Хонгорзул нар дасгалжуулагч Х.Одхүү, "Алдар" спорт хорооны дасгалжуулагч Ч.Мартын хамт оролцож байгаа билээ.

“Бид нэг Баг” уриатай манай хүндийн өргөлтийн багийнханд сайхан мэдээ алс холын Америкаас ирлээ. ДАШТ-ий 71 кг-ийн жинд өрсөлдсөн Гомбосүрэнгийн Энэрэл түлхэлттэй өргөлтөөр хүрэл медаль хүртсэн байна.

“Энэ амжилт нь Монголын хүндийн өргөлтийн түүхэнд өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс авсан анхны медаль болж байгаагаараа онцлог юм” гэж Монголын хүндийн өргөлтийн холбооноос мэдээллээ. Монгол улс ийнхүү хүндийн өргөлтийн өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-ий медальтай боллоо. Одоо бидэнд зөвхөн олимпийн медаль л дутуу байна.

Г.Энэрэл олон нийтийн сүлжээгээр дамжуулан, медалийнхаа зургийг оруулж, “Энэ бүхэн ганц миний амжилт биш шүү. Монголын хүндийн өргөлтийн холбоо болон миний багш нар, мөн баг хамт олон, үргэлж дэргэд минь түшиж байдаг гэрбүлийнхэн, бид бүхний амжилт. Бид нэг баг” гэж бичжээ.

Эмгтэйчүүдийн 59 кг-ийн жинд өрсөлдсөн “Алдар" спорт хорооны тамирчин, БЗД-ийн "Шавь" цогцолбор сургуулийн сурагч Б.Хонгорзул ч ДАШТ-д амжилттай оролцлоо. Тэрбээр нийлбэр өргөлтөөр 174кг өргөж, 5-р байранд орсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top