МИАТ-ийн нислэг тодорхойгүй хугацаагаар хойшилжээ

2019 оны 03 сарын 14

Монголын иргэний агаарын тээвэр /МИАТ/ компанийн өнөөдрийн /2019.03.14/ Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэг саатжээ. Энэ талаар МИАТ-ийн хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Улаанбаатар хотод онгоцны арын салхи ихтэй байгаа учраас нислэг тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна. Энэ нь цаг агаарын давагдашгүй хүчин зүйлд ордог” гэсэн мэдээлэл өглөө.

АРЫН САЛХИ ГЭДЭГ НЬ: Агаарын хөлөг нисэх явцад салхины хурд болон чиглэлийн гэнэтийн огцом өөрчлөлтөд орж, онгоцонд нөлөөлөх үзэгдлийг сэгсрэлт гэж нэрлэдэг. Сэгсрэлтийг үүсгэх гурван шалтгаан байдгийн нэг нь Динамик гаралтай сэгсрэлт аж. Энэ нь хийн мандал дахь салхины шилжилттэй холбоотойгоор үүсдэг байна. Үүнийг мөн дотор нь дөрөв хувааж үздэг бөгөөд түүний нэг нь инверси юм. Инверсийн  хилийн дор  салхигүй намуун байх  ба  хилийн  дээр  хүчтэй салхитай байдаг. Иймд инверсийн хилийг өнгөрсний дараа хөөрөх үед арын салхины хурд огцом ихэсч, буух үед угтах салхины хурд огцом багасдаг учир нислэгийн өндөр алдах аюултай байдаг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bold(202.170.68.38) 2019 оны 03 сарын 14

ongots irsen sh teee

Top