2019 оны "Букер"-ын шагналд нэр дэвшигчид тодорчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 15

Дэлхийн уран зохиолын ертөнцийн нэр хүндтэй, хамгийн томоохон шагналын нэг бол " The Man Booker" буюу Букерын шагнал юм. Букерын шагналыг 1969 оноос хойш жил бүр олгосоор ирсэн. Шагналыг хүртсэн зохиолч эзэн 50 мянган фунт стерлингийн /77 мянган ам.доллар/ мөнгөн шагнал хүртдэг.

2013 оныг хүртэл Букерын шагналыг Хамтын нөхөрлөлын орнуудын нэгд, Ирланд эсвэл Зимбабве улсад оршин суудаг зохиолчид олгодог байсан бөгөөд харин дараа нь шүүгчид бүтээлээ англи хэлээр бичиж, Их Британид хэвлүүлсэн бусад орны зохиолчдыг уг шагналд нэрээ дэвшүүлэхийг зөвшөөрчээ.

2017 онд зохиолч Жорж Сондерс "Lincoln in the Bardo" номоороо хүртэж байсан. Харин өнгөрсөн 2018 онд Анна Бернс "Milkman" зохиолоороо Букерын шагнал хүртсэн билээ.

Тэгвэл энэ жилийн Букерын шагналд нэр дэвшигчдын нэрс тодорчээ. Нийт 13 шилдэг зохиол нэр дэвшсэнээс ямар зохиол Букерын шагнал хүртэхийг хүлээх л үлдлээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top