Германы зохиолч Женни Эрпенбек олон улсын нэр хүнд бүхий Букерийн шагналыг “Кайрос” романаараа хүртжээ.
Шагналыг дагалдаж 63,5 мянган ам.долларын мөнгөн урамшуулал очиж байгаа бөгөөд дүрмийн дагуу мөнгөн шагналыг орчуулагчтай хуваах ёстой. Түүний романыг Германы яруу найрагч Михаэл Хофманн германаас англи хэр руу хөрвүүлжээ.
“Кайрос” романы орчуулга нь англи хэлээрх уран зохиолын ертөнцөд ийн үнэлэгдсэн бол Германд Лайпцигийн номын үзэсгэлэн, Георг Бюхнер Прайзийн нэрэмжит шагнал зэрэг нэр хүндтэй шагналуудыг хүртэж чадаагүйгээр үл барам нэр дэвшигчдийн жагсаалтад ч ороогүй байна. Зохиолч үүний шалтгааныг Германы соёлын салбарт хуучин Баруун Германы нөлөө өнөөг хүртэл их байгаатай холбон тайлбарлажээ. Женни Эрпенбек 1967 онд хуучин Зүүн Герман буюу Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсад төрж, Берлиний хана нурж, ХБНГУ-д шилжин суурьшсанаар шинэ бодит байдалтай нүүр тулжээ. Түүний “Кайрос” ном БНАГУ-ын уналтын сэдвийг хөнддөг байна.
Сэтгэгдэл ( 0 )