Төрсөн хүүгээ хөнөөж, цогцсыг нь нуусан байжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2022 онд сураггүй алга болсон гэх иргэн Г-г төрсөн эцэг нь хөнөөн, улмаар цогцсыг нь нуун дарагдуулсан байсныг олж тогтоожээ. 

Тодруулбал, Ховд аймгийн Буянт сумын иргэн Г нь 2022 оноос хойш сэжигтэй байдлаар сураггүй алга болжээ. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад сураггүй алга болсон гэх Г-г нас барсан болохыг тогтоосон байна.

Түүнийг төрсөн эцэг 41 настай Б нь 2022 онд хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож амь насыг нь хохироон, эхнэрээ айлган сүрдүүлж, найз болон өөрийн хүргэн нартай үгсэн тохиролцож, амь хохирогчийн цогцсыг нуун дарагдуулсан байсан нь тогтоогджээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top