
Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу СОР 17 хурлыг зохион байгуулахад нийслэлээс 70.1 тэрбум төгрөг нэмж гаргахаар болжээ. Уг хурлыг зохион байгуулахад 2026 оны улсын төсөвт хурлын барилга, байгууламжид 150 тэрбум төгрөг, техник хэрэгсэлд 671.5 тэрбум төгрөг нийт 217 тэрбум төгрөгийн санхүүжилтийг баталсан юм.
Анх хурлын зориулалттай байнгын барилга байгууламж барихаар төлөвлөсөн ч санхүүжилтээс шалтгаалан түр байгууламж ашиглахаар болсон. Түр байгууламжийн сонгон шалгаруулалтад Францад төвтэй GL Events компани ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан билээ.
Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал энэ оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулагдана. Уг хуралд олон улсын 10 мянга орчим зочин, төлөөлөгч оролцох төлөвтэй байна. Энэ утгаараа Монгол Улсад ASEM-ын дээд түвшний уулзалтаас хойш зохион байгуулагдах олон улсын хамгийн том хурал болох юм.

Сэтгэгдэл ( 0 )