С.Бямбацогт: Ирэх сараас бүтээн байгуулалтын ажил улам эрчимжинэ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа.

Энэ үеэр тэрээр "Ажлын явц 20 хувьтай болж. Ирэх сараас бүтээн байгуулалтын ажил улам эрчимжинэ.

Засгийн газар УЦС-ын бүтээн байгуулалтад оролцох гадаадаас ажиллах хүчний асуудлыг шийдвэрлэсэн.

Мөн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалт, туслан гүйцэтгэл, ханган нийлүүлэлтийн ажилд аль болох дотоодын, Ховдын ААН, иргэдийг оролцуулах бодлого барьж байгаа.

Эрдэнэбүрэнгийн УЦС баригдсанаар баруун бүсэд ЭРЧИМ ХҮЧНИЙ төдийгүй ЦЭВЭР УСНЫ том эх үүсвэр бий болно.

Баруун бүсэд аж үйлдвэр, аялал жуулчлал, усалгаатай газар тариалан эрчимтэй хөгжих боломж бодит болно" гэлээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top