Х.Нямбаатар: Энхтайваны гүүрний ашиглалтын хугацаа дууссан

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 02 сарын 25

 

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Энхтайваны гүүрний ашиглалтын хугацаа дууссанаас хойш 13 жил өнгөрч, гүүрэнд цууралт өгч эхэлсэн тухай өөрийн байр суурийг илэрхийлжээ. 

Энэ тухай тэрээр "Энхтайваны гүүрний ашиглалтын хугацаа дууссан. Шууд хааж засахад таг түгжрэх тул бид энэ трамвай төслийг эхлүүлж, трамвайд зориулсан зэрэгцээ гүүрний бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн. Улмаар автын хөдөлгөөнийг шинэ баригдах гүүр рүү шилжүүлэх замаар Энхтайван гүүрийг засахаар төлөвлөсөн" гэжээ. 

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр хэлэлцэж эхлээд байна. “Улаанбаатар трамвай” төсөлд 350 тэрбум төгрөг зарцуулахаар тусгаад байгаа бөгөөд төслийн хүрээнд трамвайн хоёр шугамыг төлөвлөсөн. Нэгдүгээр шугам нь Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл 11 км урттай, нийт 16 зогсоолтой байх бол хоёрдугаар шугам нь Сүхбаатарын талбайгаас Архивын ерөнхий газар хүртэл 15 км урттай, 23 зогсоолтой байх ажээ. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн(103.212.119.132) 2026 оны 02 сарын 26

Бетон барилга байшин, гүүрний хугацаа дор хаяж 100 жил байдаг. Нямбаатар хувьдаа ашиг хонжоо олохын тулд маш мууай гүтгэж, барилга байгууламж нурааж байна.

1  |  0
Ард(174.199.226.91) 2026 оны 02 сарын 26

Нянбактер пиздаа! Худлаа шаахаа боь!

0  |  1
Зочин(103.57.92.245) 2026 оны 02 сарын 26

Далайд дусал нэмэр

1  |  0
Top