Асашёорюүгийн Матрикс сүмогийн хариуг 15 жилийн дараа дүүгээс нь авав

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 15

Японы Осака хотод болж байгаа Хаврын тэмцээнд өнөөдөр /2019.03.15/ нэгэн сонирхолтой барилдаан боллоо. Сэкивакэ асан Котоновакагийн хүү, 53 дахь ёкозүна Котозакүрагийн ач, макүшитагийн 5 дахь бөх Котокаматани 68 дахь ёкозүна Асашёорюүгийн авга дүү Хоошёорюүг цүкиотоши мэхээр давлаа.
 

 

Жирийн нэгэн барилдаан болов ч Наран орны хэвлэл мэдээллээр “Аавынхаа хариуг 15 жилийн дараа авлаа” гэсэн сүржин гарчигтай гарч эхэлжээ.

Яагаад хариу авах гэж хэмээн уншигчид сонирхож байгаа байх.

Алс тэртээ 2004 оны Нагоя башёгийн 8 дахь өдөр ёкозүна Асашёорюү маэгаширагийн 2 дахь бөх Котоновакатай таарсан байлаа. Котоновака зүүн мушгин давж байсан ч манай аварга уналгүй эргэлдэн, эсрэгээр Котоновака өвдөг шороодсон билээ.

БИЧЛЭГ ҮЗЭХ
 

Энэ барилдааныг сүмо шинжээчид “Матрикс сүмо” хэмээн Киану Ривзийн тоглосон кинотой адилтгасан юм. Үнэхээр гайхалтай ялалт байсан ч засуулууд тэднийг зэрэг унасан гээд ахиж барилдуулсан. Асашёорюү ч дахиад давсан билээ.

Хоошёорюүг давсан Котокаматани “Телевизээр тэр барилдааныг үзэж байсан. Ааваас юу болсон талаар асуухад “Засуулууд давсан гэж заатал ялсан гэж баярлаж болохгүй” гэж сургаж байсныг санаж байна” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.  

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
H(202.126.88.55) 2019 оны 03 сарын 16

Davgaa ene mongoliig doromjlood baigaa humuust medruulmeer bn shu zugeer orhihgui shu

0  |  0
Сумо спорт биш(202.179.26.182) 2019 оны 03 сарын 16

Оркуудын наадгай.

0  |  0
Хаян(66.181.176.180) 2019 оны 03 сарын 18

”Авга дүү” гэж ямар юмаа бичээд байнаа? Авга ах юм уу эгчийнх нь хүүхдийг хэлээд байгаа юм уу? Эсвэл Асагийн ах юм уу эгчийнх нь хүүхэд үү? Авга дүү гэх нэршил Монгол хэлэнд байдаггүй шиг санагдах юм.

4  |  0
ахсах(150.129.141.179) 2019 оны 03 сарын 15

аса

0  |  0
Д(66.181.176.18) 2019 оны 03 сарын 15

Бяр мөнгө 2 ухаан муутыг т1 болгоно

0  |  0
ЖАК МА(66.181.186.247) 2019 оны 03 сарын 18

ДАВГАДОРЖ Ч ЯАХАВ ДЭЛХИЙ МЭДЭХГҮЙ ШАХАМ БӨХИЙН АВАРГА!!! ХАМГИЙН ХӨГИЙН НЬ ТЭР ӨНГӨ МӨНГӨ ХАРСАН ЗАЛЬТАЙ ЗАЛУУ !!! ХААНА МӨНГӨ ЭРХ МЭДЭЛ БАЙНА ТЭР ТАЛРУУ НАЛАН УНАДАГ

0  |  1
Top