Шинэ Зеландын Крайстчерч хотын хоёр сүмд өнгөрсөн баасан гарагт /2019.03.15/ халдлага гарсан билээ. Тус улсад өмнө нь гарч байгаагүй халдлагыг Австралийн иргэн, 28 настай Брентон Таррант гэгч ганцаараа үйлдсэн нь тогтоогджээ. Түүнтэй хамт баривчлагдсан гурван хүн энэ хэрэгт холбоогүй нь тогтоогдсон талаар “The New Zealand Herald” сонин мэдээлсэн байна.
Халдлагын улмаас 50 хүн амиа алдаж, 50 хүн шархадсан юм. Шархадсан хүмүүсийн заримынх нь биеийн байдал тун муу байгаа аж.
Гэмт этгээдийг шүүж, нэмэлт ял тулгах хурал ирэх дөрөвдүгээр сарын 5-нд болох гэнэ. Брентон Таррант эхний шүүх хурлын үеэр гэмшсэн царай огт гаргаагүй байна. Түүнийг хоёр халдлага үйлдсэн хэргээр яллах юм.
Халдлагын үеэр амиа алдсан хүмүүсийг хэн болохыг тогтоох ажил дуусаагүй байгаа аж.
Сэтгэгдэл ( 1 )
үмхий лалуудыг алж л байх хэрэгтэй