Ирэх амралтын өдрүүдэд Монголын хөлбөмбөг сонирхогчдын сонирхлыг татсан олон улсын тэмцээн Улаанбаатар хотод явагдана.
2020 онд Тайландад болох Азийн 23 хүртэлх насныхны АШТ-ий урьдчилсан шатны “G” хэсгийн тоглолтуудыг Монгол Улс хүлээн авах юм. Манай хэсэгт БНАСАУ, Хонконг, Сингапур улсууд багтсан байгаа. Хэсгээ тэргүүлсэн баг “2020 AFC U-23 Championship” тэмцээний дараагийн шатанд шалгаран үлдэх болно. Тун хариуцлагатай тоглолт манай багийг хүлээж байна.
“Монгол улстай нэг хэсэгт багтсан БНАСАУ-ын 23 хүртэлх насны баг өнгөрсөн гурван удаагийн тэмцээний шигшээ шатанд шалгарч байсан туршлагатай. Бусад гурван улсын хувьд урьдчилсан шатыг давж байсан удаагүй. Тэр ч утгаараа хэсгийн гол фоварит гэгдэж буй БНАСАУ-ын багтай Монгол, Хонконг, Сингапурын багууд хэрхэн тоглох нь сонирхол татаж байна” гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.
Унгарын "Пушкаш академи"-тай мэргэжлийн хөлбөмбөгчний гэрээ байгуулж, Европ тивд Монголын нэрийг дуурсгаж яваа Ганболдын Ганбаяр эх орондоо ирж, энэ тэмцээнд оролцохоор болсон байна.
Тэмцээний хуваарь
03.22
Хонконг – Сингапур 13:00 цаг
БНАСАУ – Монгол 17:00
03.24
Сингапур – БНАСАУ 13:00
Монгол – Хонконг 17:00
03.26
БНАСАУ – Хонконг 13:00
Сингапур – Монгол 17:00
Сэтгэгдэл ( 1 )
хэрэгггүй дээ.. хэзээ хожиж байлаа..монголчууд хөлбөмбөгийн ямар ч авяасгүй..