Мэргэжлийн сүмогийн Хаврын тэмцээн Осака хотод явагдаж байна. Эхний 9 өдрийн байдлаар их аварга Хакүхо 9 даваатай тэргүүлж, ёкозүна Какүрюү, озэки Такаясү, маэгашира Ичиножёо, Аойяма нар 8 даваатай нэхэж явна.
Энэ башёд озэки цолны болзол сонсоод байгаа хоёр бөхийн байдал огт өөр байна. Такакэйшёо 7 даваад озэки цол хүртэхэд 3 даваа үлдээд байгаа. 2 аварга, 3 арслантай хийх барилдаан үлдсэн гэхээр үлдсэн 6 хоногт жинхэнэ хүч чадлаа сорьж байж, озэки болох шинжтэй. Өнөөдөр ёкозүна Какүрюү түүнийг эхлээд “шалгана”. Хоорондоо 3 тааран барилдаж, Какүрюү 3 давсан. Гэхдээ өнгөрсөн оны 11 дүгээр сараас таарч барилдаагүй байгаа. Энэ хооронд Такакэйшёо хэр сайжирснаа аваргад харуулж, Какүрюүг унагаах юм бол озэки цол тун ойртох болно. Манай сэкивакэ Тамавашигийн хувьд озэки цол энэ башёд авах нь өнгөрсөн. Тэр эхний 4 хоногт 3 унасан байгаа. Фүжишима ояката буюу озэки асан Мүсояма “Тамаваши өнгөрсөн башёд түрүүлсэн бөх болохоор хэт сайн барилдах гэж хичээгээд унаад байна” гэж дүгнэсэн билээ.
Маэгаширагийн 4 дэх бөх Ичиножёо 8 давсан байгаа ч аварга, арслангуудтай хийх барилдаан үлдсэн байгаа. Дээд зиндаанд анх удаа барилдахдаа эхний 9 хоногт 50 хувийн амжилт үзүүлж байсан билээ. Тэр үед 13 давж, башёгийн сүүлчийн өдөр болтол их аваргатай Эзэн хааны цомын төлөө үзэлцэж, 2 тусгай шагнал, 1 кинбоши авч байсан. Өчигдөр озэки Гоэйдог бярдан унагааж байгааг харахад 5 жилийн өмнөх шигээ нүд нь гялалзаад эхлэж байгаа бололтой. Өнгөрсөн башёд эхний 5 өдөр 2 аварга, 2 озэкиг унагаасан ч маэгаширагуудад ялагдсаар тэмцээн дуусахад 6 даваа, 9 унаатай зогсож байлаа. Харин энэ удаад маэгашира цолтнуудад өвдөг шороодсонгүй. Жюүрёод байхаасаа “гарт нь орчихсон” Точиношинд л хав барьцнаас бярдуулдгаараа бярдуулаад унасан байгаа. Уг нь анхны түрүүгээ авах цаг нь болсон.
Жюүрёогийн бөхчүүд маань “уламжлал” ёсоор даруухан барилдсан хэвээр. Өнгөрсөн жилийн Тамавашиг эс тооцвол даруй 21 башё жюүрёод монгол бөх түрүүлээгүй байна.
Жониданд манай Роога, Тэрүэофүжи нар 5 ялалттай хошуучилж байгаа бол макүшитад Хоошёорюү С.Бямбасүрэн 3 унаад байна.
ДЭЭД ЗИНДАА
Хакүхо 9-0 |
Ёкозүна |
Какүрюү 8-1 |
Такаясү 8-1 |
Озэки |
Гоэйдо 7-2 |
Точиношин 6-3 |
Озэки |
|
Такакэйшёо 7-2 |
Сэкивакэ |
Тамаваши 4-5 |
Митакэүми 3-6 |
Комүсүби |
Хокүтофүжи 3-6 |
Кайсэй 1-8 |
Маэгашира-1 |
Эндо 3-6 |
Дайэйшёо 4-5 |
М-2 |
Миёогирюү 3-6 |
Нишикиги 2-7 |
М-3 |
Шёодай 0-9 |
Точиоозан 1-8 |
М-4 |
Ичиножёо 8-1 |
Чиёотайрюү 5-4 |
М-5 |
Ооношёо 4-5 |
Окиноүми 5-4 |
М-6 |
Аби 2-7 |
Аойяма 8-1 |
М-7 |
Такарафүжи 4-5 |
Асанояма 6-3 |
М-8 |
Котошёогикү 7-2 |
Саданоүми 3-6 |
М-9 |
Икиой 1-8 |
Шёохозан 5-4 |
М-10 |
Яго 3-6 |
Рюүдэн 6-3 |
М-11 |
Мэйсэй 5-4 |
Чиёонокүни гэмтэл |
М-12 |
Ёшиказэ 6-3 |
Томоказэ 5-4 |
М-13 |
Кагаяки 5-4 |
Тэрүцүёоши 2-7 |
М-14 |
Тоёоношима 2-7 |
Ишиүра 6-3 |
М-15 |
Котоэко 6-3 |
Дайшёохо 4-5 |
М-16 |
Ютакаяма 3-6 |
Чиёошёома 5-4 |
М-17 |
|
Монгол бөхчүүд
Жюүрёо
З-6 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 5-4
З-7 Азүмарюү С.Тодбилэг 4-5
З-12 Миторюү Б.Төрболд 5-4
Б-12 Араваши Э.Дөлгөөн 7-2
Б-14 Кирибаяма Б.Лхагвасүрэн 5-4
Макүшита
Б-3 Сэйро А.Өнөболд 4-1
Б-7 Хоошёорюү С.Бямбасүрэн 1-3
Б-12 Сакигакэ Я.Баттүшиг 1-3
З-25 Кёкүсоотэн Э.Энхманлай 1-3
Б-25 Кагамио Б.Нанжид 2-3
Б-33 Гоочёозан Д.Ууганбаатар 3-1
Санданмэ
З-12 Саданохикари Д.Наранцогт 2-2
Б-21 Ёошёояма Б.Анхбаяр 3-2
Жонидан
Б-15 Роога А.Амарсанаа 5-0
Б-88 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 5-0
З-74 Дайтэнма Н.Чинзориг 2-2
Сэтгэгдэл ( 2 )
Бэртэлээ сайн эдгээх хэрэгтэй л бх шиг байна. Амжилт хүсье
Сугар Ах маань охидын нөлөөг их авч байна даа. ”байгаа” гэж өгүүлбэрээ дуусгадаг болсон байна шүү.