Боулингийн хамгийн том тэмцээн 23-нд болно

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 19

Монголын боулинг сонирхогчдын холбооноос зохион байгуулдаг хамгийн том тэмцээн болох “Холбооны цом-2019” энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Энэ сарын 23-нд “Big bowling” төвд болох тус тэмцээнд өнгөрсөн жилийн “Big bowling friendship league-2018”, “City cup-2018” тэмцээний шилдэг 14 баг оролцоно. 10 дахь жилдээ зохион байгуулагдсан “City cup”, гурав дахь жилдээ болсон “Big bowling friendship league” тэмцээнд давхардсан тоогоор 3000 гаруй тамирчин оролцжээ.

“Холбооны цом”-ын тэмцээний хошой аварга баг тодорч байсан түүхгүй бөгөөд энэ нь хамгийн олон тамирчин оролдцог, өрсөлдөөнтэй тэмцээн билээ.

“Холбооны цом-2019” тэмцээн баг тус бүр гурван тоглолт гүйцэтгэсний дараа 1-14 байр эзлүүлж, 1-ээр гарсан нь 14-тэй халз тоглож, хасагдах журмаар аваргаа тодруулах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top