Японы ҮОХ-ны ерөнхийлөгч Цүнэказү Такэда авлигын хэргээр албан тушаалаа өгөхөөр болжээ. Өнөөдөр Токиод болсон Японы ҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан дээр тэрбээр энэ талаараа мэдэгджээ. Гэхдээ энэ жилийн 6-р сар хүртэл сонгуулийн хугацаагаа дуустал ажиллана гэж мэдэгдсэн нь гэм буруугүй гэдгээ олонд харуулах зорилготой гэж шинжээчид үзэж байна. Түүний оронд олимпийн аварга, жүдоч Ясүхиро Ямашита сонгогдох магадлал өндөр байна.
“Kyodo” агентлагийн мэдээлснээр Цүнэказү Такэда ОУОХ-ны гишүүний албаа ч мөн ойрын үед өгөх гэнэ.
Францын “Le Monde” 2020 оны олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг Токио хот авлигын тусламжтайгаар авсан гэж мэдээлснээр хэрэг эхэлсэн билээ. Такэдагийн удирдсан банкны нууц ажиллагааны дүнд 2 сая долларын авлига шилжүүлснээр Африк тивийн төлөөлөгчид Токио хотод санал өгсөн байна.
Сэтгэгдэл ( 1 )
manay neg olimpiin khoroony erunkhiilugch gedeg nukhur buun asuudald khutgaldchikhaad ene khun shig yawchikhaj chadakhguy l baygaa yum daa , mun ch ikh yalgaa shuu