Их хэмжээний тариа улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 03 сарын 20

Энэ сарын 11-ний өдөр БНАСАУ-аас Монгол Улсын иргэн “Н”-ийн нэр дээр төмөр замаар илгээсэн хувийн ачаа бүхий тээшинд 3200 ампул “Kumdang” гэх тариаг нууж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг Гаалийн ерөнхий газрын харъяа Улаанбаатар хот дахь гаалийн газар  илрүүлжээ. Уг хэрэгт  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу холбогдох ажиллагааг хийж байгаа юм байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийг импортлоход эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд холбогдох бичиг баримтыг бүрдүүлсний дагуу гаалийн бүрдүүлэлт хийж оруулдаг тул зохих зөвшөөрөлгүй хувь хүн, хуулийн этгээд улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болохыг гаалийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top