Өнгөрөгч 2018 оны аравдугаар сард Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч Э.Мөнхтулга албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаачийн ар гэрийнхний зүгээс Х.Бат-Ялалтыг талийгаачийн үхэлд буруутай гэж үзэн, цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу түүнд Булган аймгийн цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн 21.8, 21.9-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.
Тэгвэл Х.Бат-Ялалтыг дахин нэг хэргээр шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг Эрүүгийн цагдаагийн газарт Х.Бат-Ялалтад дарамтлуулсан гэх агуулга бүхий өргөдөл өгсөн бөгөөд үүний дагуу Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )