Г.Дашнямтай хамт ЕРӨНХИЙ САЙД асны дүү байжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 03 сарын 20

Өнгөрсөн долоо хоногт буюу 2019 оны гуравдугаар сарын 13-ны өдөр олны дунд "Никель" Ганбаа хэмээн нэрлэгддэг Г.Дашнямыг хар тамхи хэрэглэсэн гэх үндэслэлээр цагдаагийн алба хаагчид саатуулсан байдаг.

Г.Дашням нарын гурван иргэнийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс мансуурч байхад нь цагдаагийн алба хаагчид саатуулж,  Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст авчран шалгажээ. Дээрх этгээдүүд нь сэтгэц нөлөөт өвсний ургамал хэрэглэсэн байсан гэх ба тэдний унаж явсан Тоёота-приус маркийн автомашинаас 5 грамм орчим өвсний ургамал илрүүлэн, эд мөрийн баримтаар хураан авсан байдаг. Улмаар сэжигтнүүдийг шүлсний тестээр шалгахад, мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд цусны шинжилгээг шүүх шинжилгээний хүрээлэнд шинжлүүлэхээр хүргүүлжээ. 

Г.Дашням нарт холбогдох хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг эхлүүлэхээр болсон ч сэжигтэн этгээдүүд дээрх үйлдлээ үгүйсгэж эхэлсэн тухай баттай эх сурвалж хэллээ. Учир нь Г.Дашнямтай хамт саатуулагдсан этгээд нь Монгол Улсын Ерөнхий сайд асантай ураг төрлийн хамаатай нэгэн гэх ба хэргээс мултрахаар албан тушаалтнуудтай уулзаж эхэлсэн гэх хардлага ч дагалдаж байна. 

Гэтэл мөн дээрх хэргийг анхлан шалгаж эхэлсэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, ахлах дэслэгч н.Мөнхболдод урт хугацааны чөлөө олгож, хэргийн харьяаллыг өөрчлөхөөр болсон тухай мэдээлэл байна.

Энэхүү хэрэг нь харьяаллын дагуу Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт шилжих ёстой ч шүүх шинжилгээний дүгнэлтийг хэрэгт хавсаргах ёстой гэх шалтгаанаар хараахан шилжиж ирээгүй байгаа аж.

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(64.119.18.159) 2025 оны 03 сарын 13

хэнийх нь нүүр царай нэр усы нь гаргачихаад хэнийх нь нэр ус нүүр царайг нуугаад байгаан, адилхан хэрэгт холбогдсон 2 залуу байгаа биз дээ. Энэ 2 залуу юугаараа ялгаатай юм, нэг нь жирийн иргэн, нөгөө нь ерөнхий сайд асаны хамаатан учраас нууцалж байгаа юм уу. Харин ч хамаарал бүхий этгээд нь санаачлагч юм уу уруу татагч байвал яах юм? тэгэж л хардахаар байна даа

1  |  0
Mjl(182.160.1.229) 2025 оны 03 сарын 13

Haryalliig ni shiljuullee geed mongoldoo l bna bizdee...mongol nuhur shalgah bailgui..siljuulj avsan baitsaagch ni no toi bolj taarna...harin ch hen ni hen ve ..gedgiig medeh bolomj

1  |  0
аааааааа(150.129.140.164) 2025 оны 03 сарын 13

2 хүний зураг тавьчихаад нэгийг нь ил тод,нөгөөг нь далд ,дэндүү ялгаварлан гадуурхаж байгаа юм биш үү зинпа

2  |  0
Зочин(43.242.243.52) 2025 оны 03 сарын 13

Дашням гэж тэнэг, тэнэг гэхэд арай дэндүү тэнэг амьтан. Тэр өмссөн зүүсэн, үс толгой нь үнэхээр өрөвдмөөр, ичиж үхмээр.

1  |  0
Зочин(43.242.243.52) 2025 оны 03 сарын 13

Тэр Дашням бол үл бүтэх нөхөр дөө. Юу ч хийхээс буцахгүй амьтан. Өмссөн зүүсэн, үс толгой нь гэж өмнөөс нь ичмээр, тэнэг гэхэд арай хэтэрхий.

1  |  0
Ард(66.181.160.120) 2025 оны 03 сарын 13

ЦАГДАА НАР САЙН БАЙНА МУНДАГ ЮМ ХАРИН НААД МУНДАГАА ТЭР ДАРГА ОЛИГАРХУУДДАА ГАРГАВАЛ ИХ САЙН БАЙНА . ЭГЭЛ АРДУУДАД ЯГ ТӨМӨР НУДРАГ ДАРГА ДААМАЛ ХЭДЭН ХУЖАА ВЕТНАМ СОЛОНГОС ГАДААД ХАРАХААРАА ГӨЛӨГНҮҮД БОЛДГИЙГ НЬ МЭДЭХ ЮМ БАЙНА

1  |  0
Зочин(43.250.126.130) 2025 оны 03 сарын 13

Баттулга хулгайч шал өөр юмаар л попороод байхаар энэ хар тамхи, хүний наймаа, хилийн зурвас дахь газар эзэмшил зэрэг ноцтой асуудалд анхаарлаа хандуулаасай.

1  |  0
Иргэн(202.9.42.174) 2025 оны 03 сарын 13

Хар тамхины хуулиа чангаруулахгүй бол үр хүүхдүүд мин яаж амьдарна да

1  |  0
Zochin(66.181.161.85) 2025 оны 03 сарын 13

ulsiinhaa auylgyi baidal , hyyhed , zaluuchuudiin ireedyig bodoj har tamhichdiig tsaazlah heregtei .

2  |  0
монгол(202.126.88.53) 2025 оны 03 сарын 13

Цаазын ялыг сэргээгээд хэдийг нухчихвал энэ муусайнууд ирээдүйг хордуулахгүй.

2  |  0
оркуудад(119.40.98.162) 2025 оны 03 сарын 13

ерөнхий сайд асан гэдгээ зарлачихгүй шантааж хийж хэдэн цаас салгах гэж байгаа юм байхдаа

1  |  0
Иргэн(150.129.140.194) 2025 оны 03 сарын 13

Өө тэгвэл аргагүй шдэ, улсын нэр төр гэж бас нэг юм байна, ер нь тэгээд нэгмөсөн дарга нарт хууль үйлчлэхгүй гээд үндсэн хуульдаа оруулчихаач дээ

3  |  0
зочин(122.201.23.75) 2025 оны 03 сарын 13

Таарсан ял шийтгэлийг нь оноож байж ниыгэм цэвэршинэ.Түмэн олонд сануулга болно.Ингээд баячууд дарга нарын энэ тэр гээд хэрэгсэхгүй болоод байвал нийгэмд буруу зѳрүү ойлголт ѳгнѳ.Ял шийтгэлээс мулталж болохгүй.

2  |  1
Sodoo(94.234.35.163) 2025 оны 03 сарын 13

Ter urag turuliin hamaatan ni erunhii said asan hund yamar hamaa baihiin! Denduu yum ! Uuriinh ni huuhed, tursun duu ni bish bol hamaagui shdee! Nasand hursen humuusiin asuudaliig hamaatan, urag turuld ni hamaruulahaa bolioch ee

3  |  0
Baavar(202.55.188.35) 2025 оны 03 сарын 13

Naa cin ugaasaa l oulgomjtoi har tamhichin shdee tsug baidag nohduudiig ch barih heregtei

1  |  0
zocht (139.5.218.49) 2025 оны 03 сарын 13

Hool hiideg nevtruulegt orj bhdaa neg sonin bsan yumaa snjiganaad chichteed,anhaaral ni tuvluruhgui...

1  |  0
Close menu