Эрхүүд “Халхын гол 80 жил” үзэсгэлэн гарна

2019 оны 03 сарын 20

ОХУ-ын Эрхүү хотын И.И.Молчанов-Сибирскийн нэрэмжит номын санд энэ сарын 22-нд Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээлтээ хийнэ. Үзэсгэлэнг Эрхүү хотын ахмад дайчдын "ВЕТЕРАН” холбоо, Улаанбаатар дахь Г.К.Жуковын музей хамтран зохион байгуулж байна.

Үзэсгэлэнд архивын ховор гэрэл зураг, материалуудаас гадна Халхын голд хайгууль хийсэн залуучуудын отрядын олдворууд тавигдах юм.

“Халхын гол 80 жил” энэ сарыг дуустал үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top