Зайсан толгойн оройд Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолбор бий. Халхын голын байлдаанд эрэлхгээр байлдаж, амиа алдсан Зөвлөлтийн цэргүүдийн дурсгал болгож барьсан уг цогцолборыг 1971 он буюу Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор нээлтээ хийсэн. Цэрэг эрийн хөшөө 27 метр өндөр, нэг гартаа зэвсгээ бариад, нөгөө гартаа ялалтын тугаа барьсан байдаг. Цогцолборын доод ханан дээр “Энд Зөвлөлтийн дайчдын дурсгалыг тэнгэрт нартай хамт мөнхлөв, газарт галтай цуг дархлав” гэсэн үгийг сийлсэн байдаг. Богд Хан уулын энтэйгээс 600 гаруй гишгүүр бүхий 300 метр өндрөөс их хотоо тольдон хараачлах боломжтой түүхэн цогцолборт газрыг бүтээн байгуулахад гар бие, ур ухаанаа зориулж явсан гавьяат архитектурч Д.Өлийхишигийг Халх голын ялалтын 80 жилийн ойн медалиар энгэрээ мялаалгах үетэй нь таширдуулж цөөн хором хөөрөлдөв.
-Юуны өмнө Халхын голын ялалтын 80 жилийн ойн баярын мэнд хүргэе. Монголын архитектурын түүх болоод өөрийнхөө ажил амьдралын гарааг товчхон танилцуулна уу?
-Миний бие 1958-1964 онд ЗХУ-д Москвагийн архитектурын дээд сургуулийг архитектурч мэргэжлээр төгссөн. 1986 онд Эрдэнэт хотын Найрамдлын хөшөө, Ховд аймгийн Булган суманд Арван баатрын хөшөө, Булган аймгийн төвд Хатанбаатар Магсаржавын бунхан , Баатар С.Лхагвадоржийн хөшөө, Сүмбэр сумын Ялалтын музейн зургийг яаманд байхдаа баталж байлаа. Өдгөө нас сүүдэр зооглохдоо 60 гаруй жил зураг төсөлтэй холбоотой амьдарчээ.
-Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдад зориулсан хөшөөнд та гар бие оролцож явсан түүхтэй. Энэ талаараа хуучилна уу?
-Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдад зориулсан хөшөөний зураг төслийн уралдаан зарласан боловч төсөл сонгогдож батлагдаагүй. 1967 оны тавдугаар сарын эхээр Барилгын яамны сайдын тушаалаар Зохиогчийн групп байгуулсан. Монголын гурав, Зөвлөлтийн гурван архитектурчин ажиллаж эхнийхээ зураг төслийн эскизийг зургаан хувилбараар хийгээд намар Улс төрийн товчоонд танилцуулсан. Гэвч арай болоогүй байна гэж буцаагдаж, зургаан хүн хоёр хоёроор нэгдэж гурван зураг төсөл зохиож өвөл нь дахин Улс төрийн товчоогоор оруулсан. Түрүүчийн зургаа, сүүлийн гурван зураг төслийг нийлүүлээд дундаас нь эцсийн хувилбарыг гаргаж ир гэсэн даалгавар өгсөн. Ингэж л өндөр шаардлага, шалгуураар Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдад зориулсан хөшөө цогцолбор бүтсэн түүхтэй.
-Цогцолбор байгуулах ажилд гардан оролцсон хүмүүсээ дурсвал?
-Ерөнхий архитектор А.Хишигтийн удирдлага дор архитекторч миний бие болон Т.Мишиг, Н.Уртнасан, инженер-конструктор С.Я.Кузнецов, Юрий Пеодрович, И.Бадай, залуу барималч Ц.Доржсүрэн, П.Зулзага, зураач Я.Үржнээ нар ажиллаж байсан. н.Доржсүрэн дэслэгчийн удирдлага дор ардын армийн 022 дугаар анги бүтээн байгуулалтад гарч бие оролцсон. Сонирхолтой нь Монголд секундэд 100 метр хүчтэй салхилах боломжтой учир гэж үзсэн учир тугийг 28 хэсэгт хувааж, 30/40ийн огтлолтой арматур хийсэн. Зөвлөлтийн инженер В.В.Ханджий “Хэрэв Монголд хүчтэй салхи дэгдвэл ганцхан Зөвлөлтийн дайчдын хөшөө л үлдэх юм байна” гэж хошигнон инээж байсан.
-Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөг барьж байгуулахад хэдийн хугацаа зарцуулсан бэ?
-Уг цогцолбор нь 498 хавтгай дөрвөлжин метр талбайтай. 1967 оны хавраас эхлээд дөрвөн жил дараалан өдөр шөнөгүй ажиллаж, 1971 онд хүлээлгэн өгсөн. Зургийн ерөнхий инженерээр хариуцан ажиллаж байлаа. Одоо төв архивт 400 гаруй хуудас зураг төсөл хадгалагдаж буй.
Зайсан толгой нь далайн түвшнээс дээш 89 метр өндөр. Оройдоо хад асгатай байсан учраас дэлбэлж дөрвөн метр намссан юм
-Тэрхүү хөшөөг босгосон төсөв зардлыг хүмүүс янз бүрээр л хэлдэг. Яг хэдэн төгрөгөөр бүтээсэн юм бол?
-Тэр үеийн 11 сая төгрөгөөр боссон. Хийж бүтээсэн хүнтэйгээ уулзаагүй хэр нь 1990-ээд оны үед олон л дэгс яриа гарч байсан.
-Тэрхүү цогцолборыг барихад метрийн зөрүү гарсан гэж ярьдаг юм байна лээ. Бас Белорус хотын Минскийн хөшөөтэй цагариг нь адилхан болсон гэсэн яриа гарч, өөрчлөлт оруулсан гэдэг?
-Зайсан толгой нь далайн түвшнээс дээш 89 метр өндөр. Оройдоо хад асгатай байсан учраас дэлбэлж дөрвөн метр намссан юм. Минскийн хөшөөтэй адил гэгдээд байгаа төмөр бетонон цагаригийн диаметр 60 метр бөгөөд өндөр нь гурван метр юм. Өөр болгох гэж туг барьсан цэргийг нэмсэн юм. Эр цэргийн өндөр 11 метр, цэргээс дээш тугтайгаа нийлээд 27 метр юм. Хананы гадна талаар Монгол Зөвлөлтийн гавьяаны одонгуудыг товойлгон сийлж, Монгол үндэсний хээ угалзаар чимсэн байдаг бол хананы дотор талд шилэн шигтгэмлийн аргаар урласан хоёр орны ард түмний найрамдалт харилцааг он дарааллаар илэрхийлсэн утгатай.
-Бүтээн байгуулсан хөшөө цогцолборуудаө эргэж тойроход хэр их элэгдэж хуучирч вэ дээ?
-Цагийн эрхэнд элэгдэж хуучралгүй л яах вэ. Гэхдээ засаж сайжруулж байна гээд дарга нар зохиогч нараас нь санал бодол авахгүй янз бүрийн өнгөөр будчихна, залуучууд дээр нь элдэв бусын юм эрээчээд хаячихна. Нэгэн цаг үеийн инженер, зураг төслийн багийнхан залуу халуун насаа зориулж байсан, хөлс, хөдөлмөр шингэсэн бүтээл гэдэг утгаар нь хүндэтгэлтэй хандах учиртай.
Дашрамд дурдахад Зөвлөлтийн дайчдын хөшөөний цогцолборын нэг хэсэгт буюу Зайсан толгойн хормойд Берлин хүрсэн танкийн хөшөө бий. Монголын ард түмний хандивын хөрөнгөөр “Хувьсгалт Монгол” танкийн цувааг байгуулж 1943 онд Зөвлөлтийн армид бэлэглэж байсан түүхтэй бөгөөд энэхүү танк нь Берлин хүртэл аялан гарамгай гавьяа байгуулж БНМАУ, ЗХУ-ын есөн одонгоор шагнагджээ. Халуу өндөрлөг төмөр бетон суурин дээр танкийг баруун зүг харуулан байрлуулж, суурийн зүүн хананд түүний явсан замыг сийлж, баруун хананд нь гавьяаны одонгуудыг нь товойлгон хийсэн юм. 2003 онд 120 мянгатын замын уулзвараас нүүлгэж Зайсанд аваачсан түүхтэй./
Сэтгэгдэл ( 4 )
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nБид хүмүүст мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах зорилгоор хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж зээл авах хүсэлтэй байгаа хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү.\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0033 7 52 89 40 37
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nБид хүмүүст мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах зорилгоор хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж зээл авах хүсэлтэй байгаа хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү.\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0033 7 52 89 40 37
Намайг хатагтай Матилда ЛЕКУСТР гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн хүн. Танд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол Буцах боломжтой хүмүүст зээл санал болгож байна Бид 5,000-1,000,000 еврогийн хооронд санал болгодог Манай зээлийн хүү жилд 2% байдаг Бид танд дараахь газарт туслах боломжтой: * Хувийн зээл * Хөрөнгө оруулалтын зээл * Авто зээлийн * Ипотекийн зээл * Мөн бусад газрууд ..... Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319
Ахыг хүндэтгэж байна. Харин далай түвшингээс дээш 89 м гэдэг чинь арай худал болчихлоо. Нэг бол сэтгүүлч нь андуурсан уу