АНУ-ын Цагаан ордны дэргэдэх Үндэсний бодлогын зөвлөлийн эрхлэн гаргадаг “national Interest” сэтгүүл Халх голын тулаан дэлхийн хоёрдугаар дайны явц, Ази дахь нөхцөл байдлыг хэрхэн өөрчилсөн тухай сонирхолтой нийтлэл бэлтгэжээ. Уг нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.
Энэ бол урьд хожид түүхэнд байгаагүй тулааны түүх юм.
Өнгөрсөн зууны 30-аад онд Зөвлөлт болон Япон улсын хооронд хэд, хэдэн мөргөлдөөн үүсээд байсан цаг. Ялангуяа 1938-1939 оны хооронд Японы эзлэн түрэмгийлсэн Манжуур, Оросын хяналтад байх Монгол болон Сибирийн хилийн зурвас орчим цаашлаад номхон далайн чухал түшиц газар болох Владивосток орчимд хэд, хэдэн мөргөлдөөн үүссэн билээ.
Байгалийн баялагийн хувьд маш их ач холбогдолтой байсан Манжуурыг эзлэн авсан явдал бол Япон улсыг Зүүн хойд Азид давамгайлах хүч болоход нөлөөлж байсан. Гэхдээ Манжуурын төлөөх тулааны эцсийн үр дүн нь бидний цааш өгүүлэх түүхийг үндсээр нь эргүүлж орхисон юм.
Хэдийгээр Япон улс аль хэдийнээ шагналаа хүртээд байсан ч ач холбогдолгүй тал нутаг, дов толгодын төлөө тулалдсаар, сөргөлдсөөр байлаа. Хүссэн ч, эс хүссэн ч Япон, Зөвлөлт хоёр аль хэдийнээ хутгасан бантангаасаа салж чадахааргүй болсон юм. 1904-1905 оны хооронд болсон Орос- Японы дайнд цэрэг хүч, дайны стратегийн хувьд дорой гэж бассан Японы эзэнт гүрэн Оросын тэнгисйн цэргийн флотыг живүүлж, Оросын мэдэлд байсан Лушун боомтоос шахаж гаргах дээрээ тулсан юм. Түүгээрч үл барам 1919 онд Орос улсад иргэний дайн дэгдэж байхад Японы талаас 70 мянга орчим цэрэг илгээж коммунистуудын эсрэг цагаан армийг дэмжиж байлаа. Тухайн үед Японы арми Сибирь орчмыг бараг эзэлчихээд байлаа. Гэвч хоёр талын найрсал улс төрийн луужингийн зүг чигээр хоёр тийш болохоос өөр аргагүй болсон юм.
Сталин капитализмыг сөрөн зогсох зорилгоор Зөвлөлтийн аж үйлдвэрийг нэмэгдүүлж, цэргийн хүчээ төвлөрүүлж байв. Харин нөгөө талд Япон улс эзэнт гүрнээ урд хожид байгаагүйгээр тэлэх хүсэлдээ автан фашизм руу татагдах боллоо. Түүхийн хувьд, нөхцөл байдлын хувьд ч авч үзсэн Орос-Японы мөргөлдөөн бол зүг чигийн хувьд өөр ч зорилгын хувьд ижил толины тусгал мэт байсан юм. Үүнийхээ төлөө дайны талбарт хэчнээн хүний амь нас эрсдэх нь Сталинд ч, Японы эзэн хаанд ч хамаагүй байлаа.
Мөргөлдөөн эцэстээ тул 1930-аад оны эхээр Японы түрэмгийн Квантуны арми Манжуурыг цэргийн хүчээр булаан эзлэв. Ингэснээр Орос, Японы хоорондын маргаан улам хурцадсан юм. Орос улс тухайн цагт Хятад улсыг Манжуураа тогтоон барина гэж бодож байсан ч 30-аад жилийн өмнө тохиосон дайнд “гэнэтийн бэлэг” барьсантай адил Манжуурыг торох юмгүй булаан эзлэв.
Сталин капитализмыг сөрөн зогсох зорилгоор Зөвлөлтийн аж үйлдвэрийг нэмэгдүүлж, цэргийн хүчээ төвлөрүүлж байв. Харин нөгөө талд Япон улс эзэнт гүрнээ урд хожид байгаагүйгээр тэлэх хүсэлдээ автан фашизм руу татагдах боллоо.
Халх голын тулалдааны оршил болсон анхны дайралт 1938 оны долоодугаар сард тохиов. Түүхэнд Хасан нууурын тулаан гэж бичигдэн үлдсэн уг тулаанд хоёр талаас нийтдээ 4000 мянган хүний амь нас сүйдсэн юм. Гэвч ихэнх нь Японы талын цэргүүд байлаа. Энэ тулаанд үндсэндээ Зөвлөлтийн хүч ялалт байгуулж, Японы цэргүүд ухарсан юм. Хасан нуурын тулаанаас хойш хоёр тал дайн дэгдэж болзошгүй гэж үзэн цэрэг, цэргийн техник, хүчээ зузаатгах болов. Хасан нуурт болсон тулаанд хэдийгээр Зөвлөлтүүд ялсан ч Сталины уур маш ихээр хүрсэн байлаа. Тухайн тулаан хоёр талын хувьд гэнэтийнх байсан бөгөөд хоёр талаас хүн хүч, цэрэг техник тийм ч их оролцоогүй юм. Тийм ч учраас Зөвлөлтүүд Японтой ямар нэгэн зэвсэгт мөргөлдөөн үүснэ гэж таамаглан цэргийн хүчээ, стратегиа илүү сайн базааж байсан билээ. Хасан нуурын тулааны дараа бүс нутгийг хамарсан дайн дэгдэхээс сэргийлж Япон, ЗХУ хоёр гал зогсоохоор тохиролцов. Жил орчмын дараа хоёр талын хооронд асуудал улам хурцдаж эхэллээ. Зөвлөлтийн хиймэл дагуул лугаа оршин тогтнож байсан Монгол Улсын хилээр Японы цэргүүд нэвтэрч Номонхан орчимд бага зэргийн тулалдаан өрнүүлж, Монголын цэргүүдийг төвөггүй “арчиж” байлаа. Монголын морьт цэргүүд тулаан болсон газар багахан хүчээр буцан ирэхэд Японы Квантуны армийн 23 дугаар дивизийг 70 танкаар дэмжүүлэн нэг мөр дуусгахаар шийджээ. Улмаар ЗХУ-ын шийдвэрээр явган цэрэг дагалдуулалгүй 500 танк, хуягт тээвэрлэгчээр Монголын явган цэрэгтэй хүч хавсран дайрахаар болов. Тухайн үед тулаанд оролцож байсан Япон цэргийн тэмдэглэлээс харвал “Хэдийгээр Зөвлөлтийн танк, хуягт тээвэрлэгч ухрах бодолгүй урагшилж байсан ч бидний хүч 120 танк, хуягт тээвэрлэгчийг устгаж чадсан. Бид молотовын коктейль, 37 мм-ийн танк эсэргүүцэгч ашигласан” гэж тэмдэглэсэн байжээ.
Асуудал нэгэнт жижиг хэмжээний дайн болон хувирсан тул ЗХУ-аас Халх голын дайны командлагчаар Георгий Жуковыг томиллоо. Энэ нь Халх голын дайны зураглалыг үндсээр өөрчлөх эргэлтийн цэг байсан юм.
Хожим нь дэлхийн хоёрдугаар дайны галын шугамд хийсэн шиг Квантуны армийн 23 дугаар дивизийг төд удалгүй бүслэн тулаанд ялалт байгуулсан билээ. Халх голын тулаанд Японы талаас 17 мянган цэрэг амиа алдсан бол Зөвлөлтийн талаас 10 орчим мянган хүнээ алдсан гэх баримт бий.
Энэ тулааны ерөнхий тактик нь явган цэрэг бүхий сул хүчийг танк зэрэг техникжсэн зэвсэглэлийн хүчээр дэмжихэд оршиж байлаа. Түүнчлэн агаарын дайралт ч хийж байсныг хэд, хэдэн баримт харуулдаг. Тэгэхээр зүгээр нэг тулаан бус бага хэмжээний дайн гэдэг нь тодорхой харагддаг. Хэрэв ЗХУ энэ тулааныг үл ойшоон дайны зурвас руу Жуковыг ирүүлээгүй бол тулааны дүр зураг өөрөөр эргэх байсныг ч үгүйсгэхгүй. Нөгөө талаас Япончууд энэ дайнд цэргүүдийнхээ хүчинд илт итгэсэн. Танк, хуягт тээвэрлэгчийг Халх гол руу бага илгээсэн нь ЗХУ-ын техникийн асар их хүчийг даван гарч чадаагүй юм. Энэ дайн Японы эзэнт гүрэнд хичээл болсон ч сурах ёстой зүйлээ сурч чадаагүй билээ.
Дэлхийн хоёрдугаар дайнд Япон улс анхнаасаа буруу сонголт хийсээр байсан. Зөвлөлтүүд нацистын германтай байлдан хүч нэлээд тарамдуу байхад Япончууд Сибирь рүү дайрч болох байсан. Гэвч тэгээгүй. Бүр эсвэл холбоотон гүрнүүдийн нөөц ихтэй Номхон далайн колониудад /Гэхдээ “Сувдан эрэг” биш/ цохилт өгч ч болох байсан. Бас л ингэж шийдээгүй. Ингэсээр байж болох хамгийн муу шийдвэр гаргаж Сувдан эрэг рүү цохилт өгсөн нь АНУ-ыг дайнд татагдан оруулж, Холбоотон гүрнүүдийн дэмжлэгийг улам нэмэгдүүлсэн билээ. Тэгээд мэдээж уншигч та мэдэж байгаа дайнд холбоотон гүрнүүд ялалт байгуулсан.
Эх сурвалж: National Interest
Сэтгэгдэл ( 2 )
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nБид хүмүүст мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах зорилгоор хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж зээл авах хүсэлтэй байгаа хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү.\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0033 7 52 89 40 37
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nБид хүмүүст мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах зорилгоор хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж зээл авах хүсэлтэй байгаа хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү.\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0033 7 52 89 40 37