Бат хаан Халимагийг удирдана

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 21

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 20-нд амбан захирагч нарын дунд хэд хэдэн сэлгээ хийлээ. Алтай, Халимагийн ерөнхийлөгч нарыг халж, шинэ үүрэг гүйцэтгэгч нарыг томилжээ.

Хамгийн сонирхол татсан томилгоо Халимагт болж, алдарт тамирчин, кикбоксын дэлхийн 6 удаагийн аварга Бату Хасиков Халимагийн төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэхээр боллоо. “Бат хаан” хочит Бату Хасиков хамгийн сүүлд 2014 оны 3-р сарын 28-нд Грекийн Михалис Замбидистэй тулалдан ялсан билээ. Бату мэргэжлийн дэвжээнд 24 ялалт, 5 ялагдал, 1 тэнцсэн амжилттай.

Хасиков Москвагийн Багшийн их сургууль, ОХУ-ын Төрийн удирдлагын академи төгссөн. 2008 онд Халимагийн Ардын хурлын депутатаар сонгогдсон. 2012-2014 онд Холбооны зөвлөлд Халимагийг төлөөлж байв.

“Бой с тенью - 2”, “Бой с тенью - 3”, “Воин” кинонд тоглосон бөгөөд “Fight Nights” хэмээх  промоутер компанитай.

Халимаг улс үргэлж спортын Ерөнхийлөгчтэй байсан уламжлалтай. Эхний ерөнхийлөгч Кирсан Илюмжинов олон жил Олон улсын шатрын холбоог тэргүүлсэн бол дараагийн тэргүүн Алексей Орлов хөлбөмбөгийн “Уралан” баг, “Дэлхийн шатрын сан” байгууллагыг удирдаж байв.

Бат хаан Монгол улсад хэд хэдэн удаа айлчилж, их аварга Асашёорюүтэй хамтран, тулааны тэмцээн уралдаан зохион байгуулж байлаа.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.43.1) 2019 оны 03 сарын 24

Халимаг, Буриад, Тува, Якутууд үндэстнүүд ОХУ-аас гарч, тусгаар тогтносон улс болох хэрэгтэй.

0  |  0
Худал бас хулгайч(66.181.186.171) 2019 оны 03 сарын 21

бид нар дээрдсэн юм юу байна, нэл бөхчүүд, дуучид, яруу найрагчид, уяачид, эрүүгийн хулгайч нар

0  |  0
аса(182.160.38.86) 2019 оны 03 сарын 21

чиний аав тарвага л мутацид орсон . удахгүй шорондоо орно эрдэнэ мөндөл өө?

0  |  0
зочин(202.131.245.69) 2019 оны 03 сарын 21

”тамирчин гэдэг бол мутацид орсон хүн. ийм хүн дүрст амьтдын сэтгэн бодох чадвар муу” гэж нэртэй эмч хүн ингэж хэлж байсан. манай ажлын өөрийгөө спортлог гэдэг ах тэр ярилцлага дээр энэ эмчтэй ширүүн маргаан өрнүүлээд ялагдаж байсан ккк. тэр үед манай ажлынхан ёстой муурч унатлаа инээлдэж билээ. үнэхээр биеийн тамир, спорт, урлагаар хөөцөлдсөн хүмүүсийг ажаад байхад их сонин шүү ккк.

1  |  0
Zochin(202.21.108.204) 2019 оны 03 сарын 21

Teneg halimaguud heden tamirchadaar tur bariulsaar sunuh bhadaa.urd ni shatarchin bachka bsn odoo neg zodoonii gar

1  |  0
Top