С.Баярцогтын оффшор дансны талаар ХЭН ЮУ ХЭЛЭВ?

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 03 сарын 21

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт Швейцарь улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Харин айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тус улсын хууль, хяналтын байгууллагаас Сангийн сайд асан С.Баярцогтын оффшор дансны хуулгыг авч ирсэн талаар өөрийн цахим хуудаснаа жиргэсэн байдаг. Тэгвэл мөн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Т.Аюурсайхан гишүүний мэдээллийг үгүйсгэсэн юм. Тэрбээр "Айлчлалын үеэр Т.Аюурсайхан гишүүн Швейцарийн хуулийн байгууллагын хэн нэгэнтэй уулзаагүй" гэх тайлбарыг өгөөд байна. Харин Сангийн сайд асан С.Баярцогт өнгөрсөн даваа гарагт өөрийн оффшор дансны асуудлаар мэдээлэл хийсэн. Тэрбээр энэ үеэр "Би Швейцарь дахь дансны бүх хуулгаа өөрөө АТГ-т хүргэж өгсөн" хэмээн ярьсан билээ. Ингээд Сангийн сайд асан С.Баярцогтын Швейцарь дахь оффшор дансны хуулгын талаар УИХ-ын зарим гишүүн, сайд нар ямар байр суурьтай байгааг хүргэж байна. 


ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР:

-Эрх зүйн хамтын ажиллагааны хүрээнд хуулийн дагуу аливаа нэгэн хэрэг бүртгэгдээд шалгагдаад явж байгаа бол бидэнтэй хамтарч ажиллаж байгаа нөгөө улс мэдээллээ өгч тусалдаг. Тэднийх ч гэсэн манайхтай өөрийн улсын иргэнтэй холбоотой ямар нэгэн хэргийг шалгах хүсэлтийг хуулийн хүрээнд гаргавал Монголын талаас ч гэсэн хамтарч ажиллана. Ялангуяа бидэн шиг дотно, ойр харилцаатай орнууд бол аливаа нэгэн шалгагдаж байгаа хэрэгт саад болох маягаар аль нэг улсын хариуцлагатай Засгийн газар ажиллана гэж байхгүй.   

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ:

-Айлчлалын үеэр Т.Аюурсайхан гишүүний хэлсэнчлэн хууль, хяналтын байгууллагынхантай уулзсан асуудал байхгүй. Айчлал бол маш шахуу хөтөлбөртэй байсан. Тэр үед хууль хяналтын байгууллагын нэг ч хүнтэй уулзаагүй. Харин тусгайлан гишүүнтэй шөнө дөлөөр уулзсан байж болох юм. Би тэрийг нь мэдэхгүй. Арай хууль, хяналтын байгууллагынхан өөрсдөө ирээд уулзана гэж байхгүй байх. Харин С.Баярцогтын оффшор дансны хуулгыг Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр авч ирсэн байхыг үгүйсгэхгүй. 

УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАН:

-Швейцарийн талаас Монгол Улсын талд иргэн С.Баярцогтын нийт таван дансны дэлгэрэнгүй мэдээллийг хүлээлгэж өгсөн. Энэ мэдээллийг айлчлалын бүрэлдэхүүн Монгол Улсад авч ирсэн. Энэ мэдээлэл холбогдох журмынхаа дагуу Гадаад харилцааны яамаар дамжиж АТГ-т хүргэгдэж байна. 

САНГИЙН САЙД АСАН С.БАЯРЦОГТ:

-Манай хүн дипломат шуудан зөөж авч ирж байхдаа задалж уншсан, эсвэл шууданг өгсөн хүн нь "Энэ дотор С.Баярцогт гэдэг хүнтэй холбоотой дансны хуулга бий" гэж тайлбарласан болов уу гэж бодож байна. Би нэгдүгээр сарын 11-нд АТГ-т Швейцарь улсаас ирсэн данстай холбоотой мэдээллээ бүгдийг нь өгсөн. Нийт 700 гаруй хуудас материалыг АТГ-т өөрөө өгсөн. 

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:

-Би мэдэхгүй. Гэхдээ тэр дансны хуулгыг аваад олон нийтэд задлахад юу нь буруу байгаа юм. Миний бодлоор авсан эсэхийг нь баримттай тайлбарлаж чадахгүй байна. Хэрэв Швейцарийн банк өгсөн л юм бол түүнийг нь олон нийтэд задлахад юу нь буруу байгаа юм. 
 

ВИДЕО МЭДЭЭЛЛИЙГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!
 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өах(202.72.244.172) 2019 оны 03 сарын 26

Харин С.Баярцогтын оффшор дансны хуулгыг Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр авч ирсэн байхыг үгүйсгэхгүй. энэ юу гэсэн уг вэ

0  |  0
hogiin tantangyyd?..(148.60.92.227) 2019 оны 03 сарын 21

elbegdorjiin chynh barigch Purebdorj oo gej?Nysan pylemant aa gej?....hogiin saaryyd tord garchihsan ynachihsan ylas oronch dotoodiin yimeeneesee salj hagachaj chadahgyi l ydah bolob uu daa!!!

0  |  0
ylasiin nyyz gej bai(148.60.92.227) 2019 оны 03 сарын 21

eh ornii esreg yrbasan etgeedyydiig alah heregtei!eereer yaj bid erseeh gej?....

0  |  0
Зочин(66.181.160.72) 2019 оны 03 сарын 21

ЭНЭ ИХ ХУРЛЫН ГИШҮҮД ЧИНЬ ХАМТ ЯВЖ БАЙГААД БИЕ БИЕЭЭСЭЭ ҮГҮЙСГЭЭД СОНИН ХҮМҮҮС ЮМАА,ЕСТОЙ Л НӨГӨӨ ШУУДАЙД ХИЙСЭН ҮХЭРИЙН ЭВРҮҮД ЮМАА.

0  |  0
Зочин(202.9.43.216) 2019 оны 03 сарын 21

энэ хүнийг шалгавал их юм гарна даа пүрэвдоржоо гэж

0  |  0
Top