Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь Сангийн сайд асан С.Баярцогтыг Их Британийн Виржинийн арлуудын оффшор бүсэд компани байгуулан Швейцарын банкинд хөрөнгө байршуулсан гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
С.Баярцогтод холбогдох эрүүгийн хэргийг “Оюу толгой” төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгаж байна. Тиймээс С.Баярцогтод холбогдох эрүүгийн хэргийг хаасан гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаа нь худал ташаа болохыг үүгээр мэдэгдэж байна хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.