Японы Осака хотноо явагдаж байгаа мэргэжлийн сүмогийн Хаврын тэмцээний 11 дэх өдөр их аварга Хакүхо озэки цол горилогч сэкивакэ Такакэйшёотой таарч барилдлаа. Тачиай дээр тохойлдон босож, хэд хэдэн удаа харитэ алгадах мэх хийсэн их аварга тун хатуу ширүүн барилдаж, үватэ нагэ мэхээр 11 дэх даваагаа авлаа.
Такакэйшёогийн дараалсан ялалт 5 дээр зогссон ч түүний төрсөн нутаг Ашияа хотынхон нутгийн хүүгээ озэки болно гэдэгт итгэл төгс байна.
Сүмогийн холбооны дүрмэнд “Комүсүби, сэкивакэ цолтой сүүлийн 3 башёд нийт 33 давбал озэки цол олгоно” гэж заасан байдаг. Такакэйшёо 11-р сард 13 давж түрүүлсэн бол 1-р сарын тэмцээнд 11 ялсан байгаа. Хаврын тэмцээнд 10 давахад озэки цол авах нь бараг тодорхой болно. Аваргуудыг унагаах даалгавар авсан ч Какүрюүг давсан тул үлдсэн 4 өдөрт 2 давах хэрэгтэй байгаа.
Ашияа хотын захиргаанаас мэдээлснээр Такакэйшёогийн озэки болсныг тэмдэглэх ёслолдоо хэдийнэ бэлтгээд эхэлжээ. Том зурагт хуудас, баяр хүргэсэн самбараа захиалчихсан аж. 10 давсан өдөр нь хотын галт тэрэг, автобусны буудал зэрэг 6 газар хадах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Монгол залуус сумон дэвжээн дээр байсан цагт өөр хүн түрүүлнэ гэдэг амаргүй дээ амаргүй