Чөлөөт бөхийн Азийн залуучуудын АШТ-ий хуваарь

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 21

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлнэ. Анх удаагаа зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд Монгол, Иран, БНХАУ, Казахстан, Узбекистан, Кыргызстан, Сингапур, Тажикистан, Туркменистан, Тайвань, Йемень, Энэтхэг гэсэн 12 орны 200-аад тамирчин оролцох юм.

“Манай улсаас бөхийн гурван төрөлд (сонгомол бөх, чөлөөт бөх эрэгтэй, эмэгтэй) 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Г.Ганхуяг, Ц.Намуунцэцэг, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа, Б.Халиунаа, хүрэл медальт Э.Тэмүүлэн, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Хонгорзул, өсвөр үеийн Азийн аварга Т.Тулга, Ө.Пүрэвсүрэн тэргүүтэй 30 тамирчин хүч үзнэ” гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Тэмцээний хуваарь

3-р сарын 21

09:30-10:00 - Сонгомол бөхийн 60, 67, 72, 77, 82, 97, 130 кг-ын жин үзэлт, эмчийн үзлэг

11:30-14:30 - Сонгомол бөхийн 60, 67, 72, 77, 82, 97, 130 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан

14:45 - Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61, 92 кг, эмэгтэйчүүдийн 55, 59, 72, сонгомол бөхийн 55, 63, 87 кг-ын жингийн сугалаа

17:30-18:00 - Тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа

18:00-20:30 - Сонгомол бөхийн 60, 67, 72, 77, 82, 97, 130 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа

3-р сарын 22

09:30-10:00 - Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61, 92 кг, эмэгтэйчүүдийн 55, 59, 72, сонгомол бөхийн 55, 63, 87 кг-ын жин үзэлт, эмчийн үзлэг

11:30-14:30 - Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61, 92 кг, эмэгтэйчүүдийн 55, 59, 72, сонгомол бөхийн 55, 63, 87 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан

14:45 - Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 125 кг, эмэгтэйчүүдийн 50, 57, 65, 68 кг-ын жингийн сугалаа

18:00-20:30 - Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61, 92 кг, эмэгтэйчүүдийн 55, 59, 72, сонгомол бөхийн 55, 63, 87 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа

3-р сарын 23

09:30-10:00 - Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 125 кг, эмэгтэйчүүдийн 50, 57, 65, 68 кг-ын жин үзэлт, эмчийн үзлэг

11:30-14:30 - Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 125 кг, эмэгтэйчүүдийн 50, 57, 65, 68 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан

14:45 - Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 70, 79, 86, 97 кг, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн сугалаа

18:00-20:30 - Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 125 кг, эмэгтэйчүүдийн 50, 57, 65, 68 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа

3-р сарын 24

09:30-10:00 - Эрэгтэйчүүдийн 70, 79, 86, 97 кг, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жин үзэлт, эмчийн үзлэг

11:30-14:30 - Эрэгтэйчүүдийн 70, 79, 86, 97 кг, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан

18:00-20:30 - Эрэгтэйчүүдийн 70, 79, 86, 97 кг, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top