Залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 22

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр “Буянт-Ухаа” спортын ордонд эхэллээ. Анх удаагаа зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд 11 орны 180 гаруй тамирчин оролцож байна.

Тэмцээний эхний өдөр нээлтийн ажиллагаа болон сонгомол бөхийн 60, 67, 72, 77, 82, 97, 130 кг-ын урьдчилсан болон шигшээ барилдаан болов.

Манай улсаас 67 кг-ын жинд хүч үзсэн “Алдар” спорт хорооны тамирчин Г.Ханбүргэд мөнгөн медалийн эзэн боллоо. Эхний өдөр Кыргызстан гурав, Иран, Казахстаны бөхчүүд тус бүр хоёр алтан медаль хүртсэн.

Өнөөдөр сонгомол бөхийн 55, 63, 87, чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61, 92 кг, эмэгтэйчүүдийн 55, 59, 72 кг-ын барилдаанууд болж байна гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Сонгомол барилдаан

60 кг

1. Жоламан Шаршенбеков (Кыргызстан)

2. Дастан Зарлыханов (Казахстан)

3. Мехди Мохсен Нежад (Иран)

67 кг

1. Нурбек Кызыров (Казахстан)

2. ГАНХУЯГИЙН ХАНБҮРГЭД (МОНГОЛ)

3. Амантур Исмаилов (Кыргызстан)

72 кг

1. Амин Явар Кавьянинежад (Иран)

2. Далер Реза Заде (Тажикистан)

3. Бек Конурбаев (Кыргызстан)

77 кг

1. Ренат Илиаз Уулу (Кыргызстан)

2. Мохаммадреза Абдолхамид Герай (Иран)

3. Кахарман Киссыметов (Казахстан)

82 кг

1. Махди Асгар Эбрахими (Иран)

2. Куанышбек Досжанов (Казахстан)

3. Санжеет Санжеет (Энэтхэг)

97 кг

1. Олжас Сырлыбай (Казахстан)

2. Рави Рави (Энэтхэг)

3. Хассан Али Арианезад (Иран)

130 кг

1. Ким Роман (Кыргызстан)

2. Алиакбар Хоссейн Юсуфиахмадчали (Иран)

3. Саркис Пшеничников (Казахстан)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top