Мэргэжлийн сүмогийн Хаврын тэмцээн өндөрлөх дөхөж, зарим зиндаанд түрүү бөхийн нэр тодроод байна.
Жонидан зиндаанд 7 ялалттай хоёр бөх буюу Монголын хоёр бөх түрүүлэхийн төлөө тэмцээний сүүлчийн өдөр халз барилдах болсон байна.
Озэки асан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Роога А.Амарсанаа нар өнөөдөр учраа бөхүүдээ хаяж, ижилхэн 7 даваатай боллоо. Банцүкэ бол Роога нь өндөр буюу жониданы 15 дахь бөх. Харин энэ тэмцээнээс дохёндоо эргэн ирж байгаа Тэрүнофүжи 80–д бичигдэж байгаа.
Тэрүнофүжи барилдааны дараа “Илт давуу ялсан ч сэтгэлд хүрсэнгүй. Жониданд түрүүлэх нь миний зорилго биш. Миний зорилго бол дээд зиндаанд дэвших” гэж хэлсэн байна.
Түүнтэй барилдах Роога өнөөдөр санданмэгийн бөхийг ялж, 7 дахь даваагаа авсан. Тэрүнофүжитэй ижил Тоттори Жёохокү сургуульд суралцаж байсан. Роога “Дахиад ганц барилдаан үлдлээ. Тэрүнофүжи ахтай сургуульд байхдаа хамт бэлтгэл хийж байсан удаатай. Их догдолж байна. Озэки байсан өрсөлдөгч тул би хамаг хүчээ шавхан хичээх болно” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна. Роога өнгөрсөн тэмцээнээс эхлэн мэргэжлийн сүмод барилдаж, нэг ч уналгүй 14 ялаад байгаа билээ.
Сэтгэгдэл ( 5 )
ene sain yavah u hunii muug avaad ir gevel ene novshiig chireed l ochinodoo. buun mungunii shunal hun chanar gej bhgui
Тэрүнофүжи чинь хуж аагийн эрлийз
2 Монгол бөх гэж юу яриад байгаан Энэ Рога гэж нөхөр чинь өөрийгөө Орос гэсэн би монгол биш шүү гэж албан ёсоор мэдэгдсэн