Монголын хэвлэлийн гэрэл зурагчдын хамтарсан “Mongolian press photo” үзэсгэлэн өнөөдөр /2019.03.22/ “Монголын уран зургийн галерей”-д нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнд хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа 25 гэрэл зурагчны 170 гаруй бүтээл дэлгэгджээ. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр нээлийн үйл ажиллагаанд оролцож, үг хэлсэн. МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн 2019.03.15-ны өдрийн хурлын тогтоолоор МСНЭ-ийн дэргэд Хэвлэл мэдээллийн гэрэл зурагчдын салбар зөвлөл байгуулахыг дэмжжээ. Тиймээс гэрэл зурагчид цаашид МСНЭ-ийн бүтцэд багтсан салбар зөвлөлтэй болж, мэргэжлийн байгууллагатайгаа нягт хамтарч ажиллах өргөн боломж нээгдэж байгааг Х.Мандахбаяр ерөнхийлөгч онцлов. Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны саналыг үндэслэн МСНЭ-ийн Удирдах зѳвлѳлийн хуралдаанаас МСНЭ-ийн Хэвлэл мэдээллийн гэрэл зурагчдын салбар зөвлөлийн даргаар Б.Чадраабалыг сонгожээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙН ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 0 )