Дахин сонгууль: Маргааш зарим хороонд АРХИ ХУДАЛДАХГҮЙ

2019 оны 03 сарын 22

Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль маргааш /2019.03.23/ болохтой холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан захирамж гаргалаа.

Санал авах өдөр буюу гуравдугаар сарын 23-ны өдөр нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй байх, соёл урлаг, үзвэр үйлчилгээ, спорт зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясахад үүрэг болгожээ.

Мөн санал авах өдөр болон техникийн тооллого хийх өдөр буюу гуравдугаар 23, 24-ны өдрүүдэд тус дүүргийн 10, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох захирамж гаргасан байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top