ОХУ-ын Якутскт болсон чөлөөт бөхийн “Дэлхийн Цом” тэмцээнд ОХУ-ын шигшээ түрүүлсэн билээ. Оросын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2 якут бөх барилдсан. Тэднийг нутгийнхан нь шагнаж урамшууллаа.
“Дэлхийн Цом”-д тус бүр хоёр ялалт байгуулсан Арыйан Тютрин, Виктор Рассадин нар Якутск хотод 1 өрөө байрны түлхүүр гардан авлаа.
Сахагийн Усть-Алданский дүүргийн тэргүүн Алексей Федотов мөн Арыйан Тютринд машин худалдан авах 700 мянган рублийн сертификат, Виктор Рассадинд хурдан удмын унага авах сертификат, бөхчүүдийн дасгалжуулагч Иван Дмитриевт 100 мянган рубль, Тютриний анхны багш Семен Петуховд 20 мянган рубль гардуулан өгсөн байна.
Арыйаан Тютрин “Бид ийм сайхан шагнал авна гэж огт бодоогүй байсан. Баяртай байна. Бид нөгөөдөр шигшээ багийн цугларалтад гарна. Улам их хичээх болно” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Шагналын мөнгийг Усть-Алданский дүүргийн иргэдийн хандиваар цуглуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )