Леброн плей-оффт хамгийн сүүлд шалгараагүй тэр жил дэлхий ямар байсан бэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 25

Өнгөрсөн Баасан гарагт “Бруклин”-д 106:111 ялагдсаны дараа “Лейкерс” энэ улирлын плей-оффт шалгарч чадахгүй нь тодорхой боллоо. Шалгарахгүй нь ойлгомжтой гэгдэж байсан ч харин энэ удаад цаашид шалгаран тоглох ямар ч боломжгүй болсон юм. Тооны харьцаа 106:109 байхад Леброн Жеймс халтирч унаагүй бол тоглолтын хувь заяа яаж эргэх байсныг хэн ч мэдэхгүй.
 

 
“Лейкерс” хамгийн сүүлд 2013 онд плей-оффт шалгарч байлаа. Харин Хаан Жеймсийн хувьд 14 жилийн өмнө л 2005 онд “Кавальерс”-т байхдаа плей-оффт орж чадаагүй билээ. Тэр цагаас хойш 9 удаа NBA-гийн финалд шалгарч байсан Леброн ийнхүү энэ жил эрт “амрахаар” боллоо.
 


13 жил дараалан Леброн Жеймс плей-оффт шалгарч байсан.

13 жил дараалан Леброн Шилдэг тоглогчийн санал асуулгаар эхний 5-д орж байсан (энэ цуврал зогсоно).

11 жил дараалан Леброн улирлын бэлгэдлийн 1-р шигшээд багтаж байв (Цуврал зогсох болов уу).

15 жил дараалан Леброн “7 хоногийн шилдэг тоглогч”, “Сарын шилдэг тоглогч” шагналыг доод тал нь нэг удаа хүртэж байсан ч энэ улирал цуврал бас зогсох нь.

Хаан Жеймс хамгийн сүүлд плей-оффт шалгараагүй тэр жил дэлхий ертөнц ямар байсан бол? Одоогоос огт өөр байжээ.

Юуны өмнө сагсан бөмбөгийн ертөнцийг авч үзье.

Кевин Дюрант 16 настай хөвгүүн байсан бол Стив Нэшийн "Финикс" бүгдийг айлгаж, Ниш MVP болж байлаа.

Харин аваргаар “Детройт”-ийг цувралд 4-3 ялсан "Сан-Антонио" түрүүлж, ахлагч Тим Данкан шилдэг тоглогчоор шалгарч байв.

Рон Артест “Детройт Пистонс” багийн эсрэг тоглолтонд үймээн дэгдээж,  73 тоглолт + 13 плей-оффын тоглолт өнжих түүхэнд үлдсэн хамгийн том шийтгэл хүлээж байв.

Харин дэлхий ертөнцөд:

Олон нийтийн сүлжээ (instagram, twitter, pinterest, tumblr, snapchat) огт байгаагүй. Харин facebook-ийг зөвхөн Америкийн оюутнууд ашиглаж байв.  

Монголд “Чингис хаан” одонг анх гардуулж, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат хүртэж байв.

Хамгийн их орлого олсон киногоор “Star Wars: Episode III – Revenge of the Sith” тодорсон.

“Siemens” гар утасны үйлдвэрлэл зогсжээ.

Youtube дээрх анхны видео NBA-гийн улирал дууссанаас 3 хоногийн дараа тавигдаж байв.

Ромын Хамба Иоанн Павел II 4-р сарын 2-нд таалал төгссөн.

Үүрэн холбооны “Unitel” компани байгуулагджээ.

Хун тайж Чарльз, Камилла Паркер-Боулз нарын хурим болжээ.

Шүүхээс дуучин Майкл Жексоныг бага насны хүүхэд садуур самуунд уруу татсан хэрэгт гэм буруугүй гэж үзсэн байна.

Махмуд Ахмадинежад Ираны Ерөнхийлөгч болж, Израилийг газрын хөрснөөс арчин хаяна гэж мэдэгдсэн.

Зохиолч, найруулагч Д.Бямбасүрэнгийн “Шар нохойн там” кино дэлгэцэнд гарсан бөгөөд нийт 3,417,511 долларын ашиг олсон байна.

Пакистанд 7,6 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 73 мянган хүн амиа алдсан.

Ирак улсын Ерөнхийлөгч асан Саддам Хусейнийг шүүх хурал эхлэсэн.

Монгол Улсын начин, СГЗ, алдарт бөх тайлбарлагч Агвааны Ганбаатар 9-р сард нас баржээ.

Нокиагаас “Nokia N70” загварын утсаа гаргажээ. Тухайн үедээ хамгийн сайн камертай гэгдэж байв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
fhfhdhdf(202.21.99.46) 2019 оны 03 сарын 28

aldaatai medee bna. 2013 ond twitter instagram bgaagui l gej shaaj bna boli boli! ene medeeg bichij bui nuhur l accountgui bsan bh. shuud tsaashaa unshih sonirholgui bolchloo

0  |  0
Top