АТГ: Монголбанкны ТАВАН албан тушаалтныг шалгаж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 03 сарын 25

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас өнөөдөр /2019.03.25/ гуравдугаар сард хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайланг танилцууллаа. Хэвлэлийн бага хуралд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар нарын холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.

Тэд мэдээллийнхээ үеэр "Монголбанкны захирал асан Н.Золжаргалтай холбоотойгоор гурван багц асуудлыг шалгаж байна. Нэгдүгээрт,  хүү багатай зээл олгосон, Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдан авсан зэрэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Арилжааны банкинд зээл олгохдоо тогтоосон хэмжээнээс  бага хүүтэй зээл олгосон байгаа учраас эргэж хянаж үзээч ээ гэдэг мөрдөгчийн мэдүүлэг Монголбанкинд хүргэсэн. Австри улс руу санхүүгийн хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах даалгавар хүсэлтээ өгөөд, тодорхой нотлох баримтууд ирсэн. Хоёрдугаар улиралд багтаагаад хэргийн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн Монголбанкны таван албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг нь шалгаж байна" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nyamka (172.58.43.222) 2019 оны 03 сарын 26

Ene baasnuudiig soliogui tsagt mongol uudluhgui. Humuusiin tsagiig ureed. Show Gail bolchiholdoo.

0  |  0
Ү(103.26.193.41) 2019 оны 03 сарын 25

ОРУУЛЛАА ТАВИЛАА, ОРУУЛЛАА ТАВИЛАА, ОРУУЛЛАА ТАВИЛАА

1  |  0
Sagsaidya!(98.113.248.233) 2019 оны 03 сарын 25

Shal toirood yavaad baih yumaa! Erdenetiin 49%-g avahad Hudaldaa Hogjliin Bankind hen mongo zeelduulsen be gedgees ni haigaach ee?

0  |  0
Шалгалаа хорьлаа тав(192.82.65.56) 2019 оны 03 сарын 25

Шалгалаа хорьлаа тавьлаа Уучлаарай! хэлмэгдсэн байна ккккк ХУЛГАЙ ЛУЙВАРЫН ГЭМТ ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛОХ ХАР ТЕХНОЛОГ бол энэ юм. МАНАН энэ хар технологийг хэрэгжүүлдэг!!! Монгол Банк бол ЛУЙВАРЫН үүр уурхай!!! Тэнд буй дээд, дунд тушаалтнууд бүгд явж ЖАНГАА идэх цаг ирж байа, БУЗАР ДЭЭРЭМЧИД!!!

0  |  0
Top