Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 21-24-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатарт зохион байгуулагдлаа. “Буянт-Ухаа” спортын ордонд дөрвөн өдөр үргэлжилсэн анхдугаар тэмцээнд Монгол, Иран, БНХАУ, Казахстан, Кыргызстан, Сингапур, Тажикистан, Туркменистан, Тайвань, Йемень, Энэтхэг гэсэн 11 орны тамирчид сонгомол бөх, чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10, нийт 30 жинд өрсөлдөв.
Монголын чөлөөт бөхийн эрэгтэй бөхчүүд маань эх орондоо зохион байгуулагдсан анхдугаар тэмцээнд гурван алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, нийт найман медальтай 177 оноогоор багийн дүнгээр аман хүзүүдэв. Сонгомол бөхийн төрөлд багаараа тэргүүлсэн бөхийн орон Ираны чөлөөт бөхийн эрэгтэй бөхчүүд таван алт, гурван мөнгө, хоёр хүрэл, нийт 200 оноогоор өнгөлж, Казахстаны бөхчүүд 146 оноогоор (1 алт+1 мөнгө+3 хүрэл) гутгаар байрт орлоо.
Бүсгүйчүүд маань бүгдээрээ медаль (4 алт+2 мөнгө+4 хүрэл) хүртэж 200 оноогоор багийн дүнгээр тэргүүлж, алтан цомын эзэн болсон. Энэтхэгийн бөхчүүд 190 оноогоор (4 алт+3 мөнгө+2 хүрэл), Казахстан (1 алт+4 мөнгө+3 хүрэл) хоёр, гуравдугаар байрт оров гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
2 дахь өдрийн дүн
Эрэгтэйчүүдийн 61 кг
1. Улукбек Жолдошбеков (Кыргызстан)
2. Сонба Гонгане (Энэтхэг)
3. Мохаммад Сиаваш Намжоу (Иран)
92 кг
1. Арашк Мохаммадказем Мохеби (Иран)
2. Азат Гажиев (Туркменистан)
3. МӨНХБААТАРЫН ЦОГТГЭРЭЛ (МОНГОЛ)
Эмэгтэйчүүдийн 55 кг
1. Марина Седнева (Казахстан)
2. Анжу Анжу (Энэтхэг)
3. БАТ-ОЧИРЫН БОЛОРТУЯА (МОНГОЛ)
59 кг
1. Кумари Манжу (Энэтхэг)
2. Мадина Бакбергенова (Казахстан)
3. ПҮРЭВИЙН ОТГОНБАЯР (МОНГОЛ)
72 кг
1. Найна Найна (Энэтхэг)
2. Александра Зайцева (Казахстан)
3. ДОРЖСҮРЭНГИЙН ЦОГЗОЛМАА (МОНГОЛ)
3 дахь өдрийн дүн
Эрэгтэйчүүдийн 57 кг
1. Рахул Рахул (Энэтхэг)
2. Бекболот Мырзаназар Уулу (Кыргызстан)
3. ЦЭРМААГИЙН ЧИНЗОРИГ (МОНГОЛ)
65 кг
1. ТӨМӨР-ОЧИРЫН ТУЛГА (МОНГОЛ)
2. Амирмохаммад Язданичерати (Иран)
3. Ильяс Жумай (Казахстан)
3. Парвеен Парвеен (Энэтхэг)
74 кг
1. БАТСУУРИЙН ОТГОНБАЯР (МОНГОЛ)
2. Навид Морад Занганех (Иран)
3. Дархан Йессенгали (Казахстан)
125 кг
1. Юсуп Батырмурзаев (Казахстан)
2. МӨНХТӨРИЙН ЛХАГВАГЭРЭЛ (МОНГОЛ)
3. Мохаммад Моради (Иран)
Эмэгтэйчүүдийн 50 кг
1. ЦОГТ-ОЧИРЫН НАМУУНЦЭЦЭГ (МОНГОЛ)
2. Светлана Анкичева (Казахстан)
3. Жиоти Жиоти (Энэтхэг)
57 кг
1. БОЛДСАЙХАНЫ ХОНГОРЗУЛ (МОНГОЛ)
2. Нураида Анаркулова (Кыргызстан)
3. Екатерина Фирстова (Казахстан)
65 кг
1. Тина Тина (Энэтхэг)
2. ХҮРЭЛХҮҮГИЙН БОЛОРТУЯА МОНГОЛ)
68 кг
1. Дивья Какран (Энэтхэг)
2. ЭНХСАЙХАНЫ ДЭЛГЭРМАА (МОНГОЛ)
3. Валерия Гончарева (Казахстан)
СҮҮЛИЙН ӨДРИЙН ДҮН:
Эрэгтэйчүүдийн 70 кг
1. ЭНХТУЯАГИЙН ТЭМҮҮЛЭН (МОНГОЛ)
2.Фархад Жафар Ноури Хоржестан (Иран)
3. Айдин Тахигали (Казахстан)
79 кг
1. Али Бахтиар Савадкоухи (Иран)
2. Веер Дев Гулиа (Энэтхэг)
3. Атай Изабеков (Кыргызстан)
86 кг
1. Ахмад Юсуф Базригалех (Иран)
2. Довлетмурат Оразгылыджов (Туркменистан)
3. ГАНБААТАРЫН ГАНХУЯГ (МОНГОЛ)
97 кг
1. Аббас Али Фороутанрами (Иран)
2. Йерменбет Жассулин (Казахстан)
3. ТӨМӨРБАТЫН МӨНГӨНШАГАЙ (МОНГОЛ)
Эмэгтэйчүүдийн 53 кг
1. БАЯРААГИЙН ХАЛИУНАА (МОНГОЛ)
2. Реена Реена (Энэтхэг)
3. Эллада Махьяддинова (Казахстан)
62 кг
1. ӨЛЗИЙСАЙХАНЫ ПҮРЭВСҮРЭН (МОНГОЛ)
2. Ирина Кузнецова (Казахстан)
3. Радика Радика (Энэтхэг)
76 кг
1. Хуй Ци Чан (Тайвань)
2. Поожа Поожа (Энэтхэг)
3. НАЙГАЛСҮРЭНГИЙН ЗАГАРДУЛАМ (МОНГОЛ)
Сэтгэгдэл ( 0 )