Аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн ITM Mongolia зарлагдлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 03 сарын 26

Монголын аялал жуулчлалын холбооноос ITM Mongolia олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг "Мишээл экспо" төвийн үзэсгэлэнгийн танхимд 2019 оны гуравдугаар сарын 29, 30, 31-нд зохион байгуулахаар товлоод байна.

Тус үзэсгэлэн нь оролцогчдын тоо, цар хүрээ, хилийн чанад дахь бизнес эрхлэгчдийг хамруулах тал дээр хамгийн томд тооцогддог юм. Зохион байгуулалтын хувьд аялал, жуулчлалын алс ирээдүйд анхаарвал зохих бүх байгууллагыг хамруулдгаараа онцлогтой. Зочид буудал, ресторан, амралт зугаалгын газар, үзвэр үйлчилгээний байгууллагуудын төлөөллүүд энэ үзэсгэлэнд үйл ажиллагааны танилцуулга, сурталчилгаагаа явуулснаар түншлэлийн гэрээ байгуулдаг билээ.

ITM Mongolia үзэсгэлэнд оролцогч дотоодын байгууллагууд, хилийн чанадаас оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Тур оператор компаниуд, зочид буудал, жуулчны бааз, гэст хаус, их дээд сургуулиуд, гадаадын төсөл хөтөлбөр, жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэгч авиа компаниуд, урлаг соёлын байгууллага, аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид гээд нийт 250 гаруй байгууллага эл үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлээд байна. Дотоодын аялал жуулчлал хөгжих суурь тавигдаж буй энэ цаг үед ITM Mongolia-г үзэж сонирхох иргэдийн тоо ч жилээс жилд нэмэгдэж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top