ШУУРХАЙ: Ачаалал ихтэй байгаа замууд (16:30 цагийн байдлаар)

2019 оны 03 сарын 26

Замын хөдөлгөөний нөхцөл байдлын 16.30 цагийн байдлаарх шуурхай мэдээг Тээврийн цагдаагийн албанаас хүргэж байна.

Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Монгол Улсад айлчилж буйтай холбоотойгоор тус албанаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор хамгаалалт, зохицуулалт хийн ажиллаж байна.

Яг одоо буюу 16.30 цагийн байдлаар Дамбадаржаагаас Их тэнгэр зорчих үеийн хамгаалалт, зохицуулалт хийгдэж байгаатай холбоотойгоор дараах автозам, гудамжуудад хөдөлгөөний ачаалал ихтэй байна.

АЧААЛАЛТАЙ БАЙГАА ЗАМУУД

1.Замчдын гудамж буюу Энхтайваны өргөн чөлөөнөөс доош Клиникийн 1 дүгээр амаржих газрын зүүн талаар, Сэлбэ голын баруун эргийг даган Нарны зам хүртэлх гудамж

2. Олимпийн гудамж буюу Гадаад хэргийн яамнаас Шангри Ла төв

3. Их Монгол улсын гудамж буюу Олимпийн гудамж, Нарны замын уулзвараас урагш Их Тэнгэрийн ам хүртэл автозамууд өндөр ачаалалтай байна. Мөн Их тойруу, Бага тойруу, Хувьсгалчдын гудамж, Нарны зам,Бээжингийн гудамжуудад ачаалал үүссэн байна.

Иймд дээрх замуудыг сонгон зорчихгүй байх, хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж нийтийн тээврийн хэрэгслийг сонгон зорчихыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top