Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасгийн зургаан давхрын цонхоор жирэмсэн эмэгтэй унасан талаар мэдээлсэн билээ.
Эл явдал өнгөрсөн шөнө /2019.03.26/ 23:00 цагийн үед болсон ба эмэгтэйг унахад үед Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаа, ахлах ахлагч Н.Наянбаатар машиндаа байсан дээлийг дэлгэн, түүнийг дороос нь тосч авсан ч хүнд гэмтэл авсан байна.
Эмэгтэйг ЭХЭМҮТ-д хэвтүүлэн төрүүлсэн ч ураг амьгүй төржээ. Гэмтлийн байдал хүндэвтэр байсан тул түүнийг өнгөрсөн ч шөнө Гэмтэл, согог судлалын үндэсний төвд шилжүүлсэн аж. Харамсалтай нь, өндрөөс унасан эмэгтэй гэмтлээ даалгүй нас барсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Жирэмсэн эмэгтэй 17 настай ба амаржихаар эмнэлэгт хэвтсэн байжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Энэ сэтгүүлч мэдээгээ ямар болхи алдаа ихтэй бичдэг юм бэ? Сэтгүүлч хүн ийм байж болох уу
bayarlalaa, saihan zaluu mini, ter ohin aztai yum , dahij iim teneg bodol tolgoidoo buu shurguulaarai, amidral saihan shuu
Жинхэнэ баатар.