Б.Лхагвасүрэн: Охин гэрийнхнийгээ гарсан хойгуур үсэрсэн

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 27

Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-ийн төрөх тасгийн зургаан давхрын цонхоор жирэмсэн эмэгтэй унаж, амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн шөнө гарсан. Болсон явдлын талаар ЭХЭМҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Б.Лхагвасүрэнгээс тодрууллаа.


-Танай эмнэлгийн цонхоор 17 настай жирэмсэн эмэгтэй унаж амиа алджээ. Талийгаач хэзээ эмнэлэгт ирсэн байсан бэ?

-Яг хэдийд ирсэн мэдээллийг би сайн мэдэхгүй байна. Эмнэлгийн төрөх тасгийн өрөөнд байсан. Сахиж байсан ар гэрийнхэн нь хоол цай авчирахаар явсан хойгуур ийм зүйл болсон байна.

-Өрөөнд нь өөр хүн байгаагүй юм уу?

-Хамт байсан эмэгтэй нь ургийн бичлэгт орохоор гарсан байсан юм билээ. Цонхоор үсрэх үед нь эх баригч эмч харсан гэсэн.

-Цонхоор унасны дараа эмнэлгийн зүгээс ямар тусламж үзүүлсэн бэ. Биеийн байдал нь ямар байсан бэ?

-Эхлээд төрүүлэх арга хэмжээ авсан. Өндрөөс унасан учраас ураг амьгүй байсан. Биеийн харагдах байдал гайгүй байсан ч гэмтэл авсан учраас Гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтай хүргэсэн.

-Талийгаач 17 настай гэдэг нь үнэн үү?

-Тийм. 17 настай.

-Анхны төрөлт байсан  уу?

-Тэр талаар нэмж мэдээлэл өгөх боломжгүй байна. 

-Амиа хорлох ямар шалтгаан байсан юм бол... Ар гэрийнхэнтэй нь та бүхэн уулзсан уу?

-Сайн мэдэхгүй байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Жич: Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаа, ахлах ахлагч Н.Наянбаатар эмэгтэйг цонхоор хөлөө гаргасан сууж байхыг хараад, машиндаа байсан дээлийг дэлгэн унахад нь тосч аван эмнэлэг рүү буцаан оруулж, тусламж үзүүлсэн ч харамсалтай нь гэмтлээ даалгүй нас барсан юм. 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(58.79.24.83) 2019 оны 04 сарын 03

Ямар сонин асуулт тавьдаг сэтгүүлч вэ. Төрөх гээд очсон хүнээс эмч ар гэрийнхэнтэйгээ ямар харьцаатай гэж асуухгүй шүүдээ. Одоо цагдаа гэрмйнхнээс болон өрөөнд хамт байсан хүнээс тодруулж байгаа байх

2  |  0
Ewide(64.119.24.243) 2019 оны 03 сарын 27

Haramsaltainbe

0  |  0
Хэцүү байж дээ Хөөрх(202.126.89.111) 2019 оны 04 сарын 03

Их л хэцүү байж дээ.Яаж байгаа юм дээ.Хайран залуу нас.Үрээ бодоод жоохон тэсчихгүй дээ.Хэцүү үе өнгөрч сайхан үе ирэх цаг байсан л байж таараа шүү дээ.ХАРАМСАЛТАЙ юм бэ.УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.

7  |  0
Henii buruu ve(66.181.161.34) 2019 оны 04 сарын 03

Ene emnelegiin ajilchid bas muuhai haritsaa biz. Anhnii turult 17 nastai huuhdiig anhaarah yostoi ch. Uvduud uhgeed bhad zagnaal bdag hugiin nobshuud bdahshdee.

8  |  11
um maani badmi hum(103.9.89.210) 2019 оны 03 сарын 29

huseegui jiremslelt ard geriin daramt

4  |  1
зочин(64.119.17.204) 2019 оны 03 сарын 29

ямар харамсалтай юм бэ

0  |  2
зочин(202.131.245.69) 2019 оны 03 сарын 28

иймэрхүү цагдаа шалгах ёстой хэргийн талаар шууд л ”цагдаагийн газар хэрэгийг шалгаж байна” гээд хариулж баймаар юм байна. дараа нь хүмүүс элдэв юм зохиож ярихаас эхлээд дэмий юм болохийн.

7  |  0
Top