Дана Уайт: Конор явлаа ч UFC-д шинэ од гараад л ирнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 27

Ирландын холимог тулаанч, UFC холбооны аварга асан Конор МакГрегор зодог тайлснаа өчигдөр /2019.03.26/ зарласан билээ.

UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт өнөөдөр энэ талаар “TMZ Sports” сувагт ярилцлага өгсөн байна.

Дана Уайт “Мэдээж анх сонсоод их гайхсан. Хоёр долоо хоногийн өмнө Конор надад “UFC холбоонд хувь эзэмшмээр байна” гэж бичсэн. Би тийм юм хэзээ ч болохгүй гэж хариулсан. Магадгүй тэр одоо болтол холбоонд хувь эзэмших талаар бодож байж болох юм. Холбооны хувьцаанаас өгөх юм бол би холимог тулаанд эргэн ирье гэж надад хэлж магадгүй.  Би одоо дахиад ҮГҮЙ гээд хэлчихье. Хэрэв хэн нэгэн хүн ямар нэгэн компанид хувь эзэмшихийг хүсвэл хөрөнгө оруулах ёстой. UFC холбоо бол маш үнэтэй компани. МакГрегоргүй бол UFC дампуурна гэж ярьж байгаа хүмүүст хэлэхэд би иймэрхүү яриаг 20 жилийн турш өдөр бүр сонсож байна. Манайд Жорж Сен-Пьер, Ронда Роузи, Андерсон Силва, Конор МакГрегор нарын одод байсанд би баярладаг. Тэд зодог тайлан, рингээ орхисон. Энэ бол спортын нэг хэсэг. Дахиад шинээр одод төрөн гарах жамтай. Хэн нэгэн тамирчин спортоо орхихоор шийдсэн бол хэрэгтэй болоод тийм шийдвэр гаргасан хэрэг. Алдартай сайн тамирчин зодог тайллаа гээд би хэзээ ч сэтгэлээр унаж байгаагүй” гэж хэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top