МИАТ: Шинэ чиглэлийн тогтмол нислэг үйлдэх ЗУНЫ ХУВААРЬ

2019 оны 03 сарын 27

Олон улсын зуны нислэгийн хуваарь гарч  Астана-Улаанбаатар-Астана чиглэлд Казахстаны Скат компани, Гуанжоу, Осака чиглэлүүдэд Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани 7 хоногт хоёр удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр боллоо.

Казахстан улсын Скат агаарын тээвэрлэгч байгууллага нь Астана-Улаанбаатар-Астана чиглэлд даваа болон пүрэв гаригуудад B737 агаарын хөлгөөр нислэг үйлдэнэ. Энэ хуваарь нь 2019 оны 03.31-10.26 хүртэл мөрдөгдөх юм. Харин МИАТ ХК нь Улаанбаатар-Гуанжоу-Улаанбаатар чиглэлд даваа, баасан  гарагуудад мөн B737 агаарын хөлгөөр нислэг үйлдэх хуваарь нь 2019 оны 03.31-10.25 хүртэл, Улаанбаатар-Осака-Улаанбаатар чиглэлд лхагва, ням гарагуудад B737 агаарын хөлгөөр 2019 оны 07.03-08.28 хүртэл нислэг үйлдэхээр хуваарь гараад байна.

Орон нутгийн хувьд  Аэромонголиа ХХК Улаанбаатар-Алтай-Улаанбаатар чиглэлд 7 хоногт 3 хүртэл удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр боллоо. Тус авиакомпани EMB145 агаарын хөлгөөрАлтай чиглэлд мягмар гаригт нислэг үйлдэх хуваарь нь 2019 оны 03.31-04.09 хүртэл,  пүрэв гарагт  нислэг үйлдэх хуваарь нь 04 дүгээр сарын 11-ний өдөр, мягмар болон пүрэв гарагт нислэг үйлдэх хуваарь нь 04.23-04.25 хүртэл,  мягмар, пүрэв, бямба гарагуудад нислэг үйлдэх хуваарь нь 05.02-10.26-ны  өдөр хүртэл тус тус мөрдөгдөнө.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bat (66.181.167.33)  2025 оны 03 сарын 13

Astana bish, Nursultan gedeg nertei bolsonshte

2  |  0
Top