БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг сурах бичиг үйлдвэрлэгч хэвлэх үйлдвэрийн төлөөллийг өнөөдөр /2019.03.27/ хүлээж авч уулзлаа. Уулзалтын өмнө сурах бичгийн хэвлэлт, чанар, хүртээмжийн талаар хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийллээ.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “ЕБС-ийн сурагчдын сурах бичгийн хүрэлцээгүй байдал анхаарал хандуулах шаардлагатай байна. Нийслэлийн хэмжээнд хоёр хүүхдийн дунд нэг сурах бичиг олгож байгаа бол хөдөө, орон нутгийн зарим алслагдсан сум, багийн сургуульд нэг ангид хоёр сурах бичиг оногдож байна. Бид сурах бичгийн хүртээмжийг яаж сайжруулах вэ гэдгийг бодлого хэрэгжүүлж буй газрынхантай ярьж байна. Бага анги болон эмзэг бүлгийнхэндээ сурах бичгийг үнэ төлбөргүй өгдөг хуучин журмаараа явна. Гагцхүү дунд, ахлах ангийн үлдсэн хэсэгт нь түрээсийн сурах бичгийг нэвтрүүлээд, хүртээмжийг нь нэмэгдүүлье гэдэг дээр санал нэгдээд ажиллаж байна. “Түрээсийн сурах бичиг” төслийг хэрэгжүүлнэ. Арван мянган төгрөгийн үнэтэй ном байлаа гэж бодоход тухайн номыг нэг хүүхэд жилдээ 5000 төгрөгөөр түрээсэлж хэрэглэж болох юм. Хоёр жилийн дотроо зардлаа нөхнө гэсэн үг. Одоо сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулахгүй учраас хэвлэсэн сурах бичгүүдийг ашиглахаа болино гэсэн ойлголт байхгүй. Нэг сурах бичгийн 4-5 жил хэрэглэдэг
Эхний ээлжинд Засгийн газрын хуралдаанаар сурах бичиг хэвлэхэд зориулж 3,7 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлэн ажиллаж байна. Мөн санхүүжилтын тал дээр Азийн Хөгжлийн Банктай уулзаж шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа. Сурах бичгийн хүртээмжийг сайжруулах нь зайлшгүй шаардлагатай ажлын нэг учраас бид цаашид дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, боломжтой бүх санхүүгийн эх үүсвэрийг судлан үзэж, зохих арга хэмжээг нэн яаралтай авч ажиллах болно” гэлээ.
Хэвлэлийнхэнд мэдээлэл өгсний дараа Монголын хэвлэх үйлдвэрүүдийн холбооны гишүүдтэй санал солилцлоо. Уулзалтад Сэлэнгэпресс, Соёмбо принтинг Содпресс, Битпресс зэрэг хэвлэх үйлдвэрийн удирдлагууд оролцсон юм.
Хэвлэх үйлдвэрийн удирдлагуудын зүгээс, сурах бичиг ченж нарын гарт очиж байгааг таслан зогсоохын тулд, өөрсдийн номын дэлгүүрээр борлуулах, яамнаас тогтоож өгч буй үнийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолж байна. Хэвлэх үйлдвэрүүдээс сурах бичгийн ченж нар 2000-5000 төгрөгийн үнэтэй худалдан аваад 20 мянган төгрөг хүртэл үнэ нэмж борлуулдаг гэж байлаа. Иймд яамны зүгээс сурах бичиг хэвлүүлэх зардлыг бага хэмжээгээр нэмсэн дохиолдолт, хэвлэх үйлдвэрүүд номын дэлгүүрээр номуудыг хямд үнээр борлуулах, ченж нарын гарт хүргэхгүй байх боломжтой гэсэн юм.
БСШУСЯ-аас сурах бичгийн тендер оройтуулдаг, зарим нэг компани тендерийн маргаан үүсгэснээс үүдэж сурах бичиг хэвлэх ажил удааширдаг гэдгийг онцолсон юм. Үүнээс үүдэж есдүгээр сарын 1 гэхэд сурагчдын гарт очиж чаддаггүй байна.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэвлэлийн компаниудын удирдлагуудын саналыг сонсож, яам болон хэвлэх үйлдвэрүүд сурах бичгийг хэрхэн сурагчдад чанартай, хямд үнээр хүргэх талаар тал талдаа саналаа боловсруулж, ирэх сарын 7-нд дахиж уулзах чиглэл өглөө.
Сэтгэгдэл ( 2 )
МОНГОЛЧУУДААС ДЭЭРЭМДЭЖ ХУВЬЧИЛСАН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ НЭРИЙГ БУЦААЖ ӨГ ЧИ МИ ОВОГТЫН ДАЛДАГА ТАНГАД ЛАМ? ТЭР ИХ СУРГУУЛИЙН НЭРИЙГ ХУВЬЧЛАЛЦСАН БАС ТАНАЙ МИ ОВОГТЫН ТАВЬСАН МУИС-Н ЗАХИРАЛ ТӨМӨРБААТАРЫГ ЗАЙЛУУЛ.ААЛЗНУУД
yasan ichmeer yum be! ali ch uls oron ireedui boloh ur huuhdee surgahdaa surah bichigeer n hangaj chadahgui tureeseer hangah tuhai yrij bsn,g er medehgui yum bn shuu saidaa! erh medeltei erguu tovarshuudiin zolgij bgaa ter ih mungiig tur huraaj avaad ur huuhduuddee zoriulj bomoor yumdaa! horvood bitgii shivshigee delgeed bgaa chee!!!