Өнгөрсөн Ням гарагт Японы Осака хотноо өндөрлөсөн мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээнд их аварга Хакүхо түрүүлж, 42 дахь түрүүгээ авсан билээ.
Харин жонидан зиндаанд озэки асан Тэрүнофүжи, Роога гэсэн хоёр монгол бөх халз барилдаж, Роога А.Амарсанаа ялсан. Ийнхүү Роога мэргэжлийн сүмод ороод 14 барилдахдаа нэг ч уналгүй 2 зиндаанд түрүүлсэн бахдам сайхан амжилттай байна.
А.Амарсанаагийн түрүүг Тувад тун баяртайгаар хүлээн авч, тэмдэглэсэн. Учир нь тэр монгол аав, тува ээжтэй бөгөөд өвөө Валерий Араптан нь Тувагийн хуреш бөхийн аварга хүн юм. Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол түүнийг "Тувагийн анхны мэргэжлийн сүмоч" гэж нэрлэж байсан билээ. А.Амарсанаа 14 нас хүртлээ Тувад амьдарсан. Дараа нь Монголд ирж, “Хакүхо Цом” сонирхогчдын сүмогийн тэмцээнд орж байжээ. Ингээд мэргэжлийн сүмод барилдаж байсан манай бөх Китакасүга М.Цолмонбаярын зуучлалаар Японы Тоттори Жёохокү сургуульд элсэн, Японы ахлах сургуулиудын ёкозүна болж байв.
Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол Хаврын тэмцээний дараа “Мэргэжлийн сүмо дахь манай найдвар, тува залуу Амыр-Санаа дөнгөж сая утсаар ээлжит ялалтаа мэдээллээ. Тэр бүх өрсөлдөгчөө ялж, зиндаандаа түрүүлсэн байна. Сайн байна. Бид хүүдээ итгэж байна. Тэр эх орноо алдаршуулах болно. Харж байгаарай” гэж олон нийтийн сүлжээнд бичжээ.
Доор нь бичсэн сэтгэгдлүүдийг үзэхэд тувачууд Роогагийн түрүүнд тун их баярлаж байгаа нь илт байна.
Сэтгэгдэл ( 20 )
За за Дүгрээ гэж шоронгоор явсаар дууссан нэг дүрвэд л байгаа биздээ бахархаад байхаар юм харагдахгүй л байна
Тоба гаас хойш Их Монгол гурний тувачууд баярлахаас яахав. Сайн шинэ Залуу бехдее баяр хургэе.
hohi ni sh dee tenegteed sumo ntr ged yvj bdag gadnii ornii buh bidend hamaatai yu.tuva japan tsaashaa.er ni buh gegchiig yridagaa mongolchuud bolivol hugjil irne
Hajuud baigaa n Doyo zaanii tom huu Sugarragchaagiin huu Hooshoryu bna. Haa baisan tuvagiin zaluug durvudiin huu geed surjigneh yumaa sumtai gqruud. Tuvagiin maliin hulgaichdaa bas durvud geed surjigneech,kkk
Hajuudah zaluu n Doyo zaanii tom huu Sugarragchaagiin huu Hooshoryu bna. Haa baisan tuvagiin zaluug durvud bolgood surjigneed, sumtai garuud shuu.Tuvagiin maliin hulgaichdaa bas durvud geed aldarshuulaach.kkk
Одоо Чингисийн Амартүвшин гээд аав нь олон ч эхнэр хүүхдийн аав даа.Дүү нь алдарт Өнөртүвшин,Энэ хоёрын төрсөн аав нь дөрвөдийн сайн эр Чойргийн Дүгэрээ
eej ni mongol yun tuva uvsin tesiin hvn
ЭЭЖ НЬ Ч ГЭСЭН МОНГОЛ ГЭЭД БАЙГААГҮЙ БИЛ ҮҮ
DURVUDIIN SAIN ER CHOIRGIIN DUGEREEGIIN ACH XUU.AMARTUVSHINGIIN AMARSANAA.ZUV UUL NI CH MUNDAG GENTEI XUU DEE
баруун гар талын нь залуу илүү бөх шинжийн залуу бн, монгол уу япон уу?