Жүдо: Казахстанд куреш барилдсан Гурам Тушишвили шийтгүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 28

Гүржийн жүдо бөхийн холбооноос хүнд жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч Гурам Тушишвили 2 сар барилдах эрхээ хасууллаа гэж Facebook хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Ингэснээр Гурам 29-нд нутагт нь эхлэх “Тбилиси Гран При” тэмцээнд оролцож чадахгүй боллоо.

Тушишвилиг Олон улсын жүдо бөхийн холбооноос шийтгэсэн бөгөөд шалтгаан нь Гурам өнгөрсөн оны сүүлээр Казахстанд болсон куреш бөхийн ДАШТ-д оролцсон явдал байлаа.

Олон улсын жүдо бөхийн холбооны дүрэм ёсоор дэлхийн чансаанд багтсан бөхчүүдийг жүдогоос өөр бөх барилдахыг хориглодог байна. Тушишвилигийн торгуулийн хугацаа энэ сарын 25-наас эхлэсэн тул тэр “Тбилиси Гран При” тэмцээнээс гадна Анталья (Турк, 4-р сарын 5-7), Хөххотын  Гран При (Хятад, 5-р сарын 24-26) болон 5-р сарын 10-12-нд Бакуд болох Их Дуулгыг өнжих болж байгаа юм.

Гурам Тушишвили 6-р сард Минскт болох Европын наадамд оролцоно.

Гүржийн жүдо бөхийн холбооноос мэдээлснээр Гурам куреш бөхийн тэмцээнд оролцохоо холбоонд мэдэгдээгүй гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.20.62) 2019 оны 03 сарын 28

MANAYKHAN ANKHAARAARAY DAA

1  |  0
Top