Японд дурлаж, Хакүхог шүтдэг Лукас Подольски

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 28

Дэлхийн аварга, Германы шигшээ багийн довтлогч асан Лукас Подольски Японы “Виссель Кобэ” багт шилжээд 2 жил болж байна. Япон орон түүнд маш их таалагдаж байгааг түүний олон нийтийн сүлжээнээс харж болно. Сүүлийн үед Лукас нэгэн хоббитой болоод байгаа нь сүмо бөх. Мэргэжлийн сүмогийн Коконоэ дэвжээнд зочилж, маваши углан, дээд зиндааны бөхчүүдтэй хамт бэлтгэл хийсэн байна. Мөн тэр их аварга Хакүхотой дотнын анд найз.

Лукас өнгөрсөн Ням гарагт Осакад өндөрлөсөн Хаврын тэмцээний сүүлийн өдөр Бөхийн өргөөнд очиж, сүмо үзсэн байна. Энэ талаараа тэр “Миний найз Хакүхо 15 ялж, 42 дахь түрүүгээ авлаа. Сүмо бөхийн рекордыг улам ахиулсан сайхан амжилтад нь баяр хүргэе” гэжээ. Тэрбээр сүмо бөхийг зүгээр нэг гадарлаад зогсохгүй нэвтэрхий сайн мэддэг болсон нь харагдаж байлаа. Германы “Бильд” сэтгүүлд ярилцлага өгөхдөө Хакүхогийн тогтоосон амжилтуудыг толгой дараалан дурдаж, “Хакүхо бол сүмо бөхийн Лионель Месси” гэж танилцуулсан байна.

Энэ сарын 30-нд болох Японы лигийн “Осака Гамба”-тай хийх тоглолтод сүмочидтой хийсэн бэлтгэлийн ач тусаа гаргана гэдгээ ярьжээ.

“Би Японд ирээд л сүмод шууд дуртай болсон. Бөхчүүдтэй хамт бэлтгэл хийж, мэх сурсан. Гэхдээ тэднийг хэзээ ч ялж чадахгүй”

Подольски Японд мөнгөний төлөө очоогүй. 2017 онд түүнд Хятадын багаас 3 дахин илүү үнэтэй санал ирсэн ч тэр татгалзсан юм. Учир нь интернэтээр Японы тухай хайх бүр Наран орон түүний сонирхлыг соронздон татаж байлаа. Манга, бонсай, сүши, оригами, кэндо гээд бүгдийг нь тэр сонирхож байв.

2017 оны сүүлээр түүнийг Японы үндэсний аялал жуулчлалын байгууллагаас өөрийн элч төлөөлөгчөөр сонгосон юм.

“Японд өнгөрөөж байгаа өдөр бүр минь баяр баясгалан. Японы ард түмэн, зан заншил, уламжлалыг нь би хүндэлдэг. Энд цэвэрхэн, аюулгүй, амттай хоолтой, хүмүүс нь эелдэг. Би энд ирсэндээ баяртай байна. Би Японд аз жаргалтай байна”

Подольски оруулсан гоолын баяраа сүмо бөхийн ёсолгоогоор тэмдэглэдэг уламжлалтай болоод байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nyam(122.201.24.68) 2019 оны 04 сарын 03

Poland garaltai.

0  |  0
teneg(202.21.106.111) 2019 оны 03 сарын 29

sumo uzdeg teneg german baina oo.ochij ochij ypond ochdog.ternii orond hytad gedeg gazriin divaajin shuu

1  |  0
Top