Цэргийнхэн дайны талбарт биш уралдааны талбарт мэдлэг, дадлага, мэргэжлийн ур чадвараа сорих ёстой гэсэн уриан дор Олон улсын цэргийн наадмыг Монгол Улсад зохион байгуулах гэж байна. "Олон улсын цэргийн наадам 2019"-ийн хүрээнд 10 улсын нутаг дэвсгэрт зохион байгуулагдах 32 уралдаанд одоогийн байдлаар 13 улсын 104 баг өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлээд байгаа аж.
Жилээс жилд нэр хүнд, агуулга, ач холбогдол, хамрах хүрээ нь улам бүр өссөөр байгаа энэхүү наадмын хамтран зохион байгуулагч улсын тоо Монгол тэргүүтэй гурван улсаар нэмэгдэж байна. Өмнөх наадмуудад манай цэргийн албан хаагчид танкийн батлион, мэргэн буудагчийн зааг, цэргийн хээрийн гал тогоо уралдаануудад амжилттай оролцож, амжилтаа тасралтгүй ахиулсаар ирсэн бол анх удаа зохион байгуулагч улсын статустай оролцож, “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг удирдана.
Өнгөрсөн оны сүүлээр ОХУ-д олон улсын цэргийн наадмын төлөвлөлтийн хурал болсон ба хурлаас ирэх наймдугаар сарын эхээр “Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдааныг Монголд хийхээр товлож байсан юм.
Уралдааны төлөвлөлтийн бага хурал өнөөдөр /2019.03.28/ БХИС-ийн олон улсын хуралдааны танхимд болж, найман улсын батлан хамгаалах салбарын зочид оролцлоо.
Манай улс энэхүү уралдааныг зохион байгуулснаар цэргийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын түүх, нүүдэлчин ахуй соёл, тэр дундаа монголчуудын морь эзэмших соёл, уламжлалыг олон улсад танилцуулан сурталчлах боломж нээгдэж байна гэж зохион байгуулагчид онцолж байна.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 3 )
зүйтэй, маш чухал арга хэмжээ байна. олон улсын хэмжээнд Монгол гэж ямар улс байдгийг харуулах хэрэгтэй. монгол эрчүүд бүхнийг чадна. итгэлтэй байна. Одессын ЦНДС-ийг төгсөгч бэлтгэл офицер дэмжиж байна.
Үргүй зардал гарах нь хэнд ашигтай юм. Түүний оронд шинэ зэвсэг ав.
Boliochee! Ter alsan tserguudee olj ir! Hairan mongo! Naadah chin tiim chihal asuudal bish shuu dee!