Авто замын урсгал тусгаарлах хайсыг хүлээн авч байна

2019 оны 03 сарын 28

Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж зам, талбайн авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах 90,100м хайс хашлага байдаг бөгөөд өдөр ирэх тусам хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хөдөлгөөн тусгаарлах хайсыг шинээр байрлуулах хэрэгцээ шаардлага нэмэгдэж байна.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1041 дугаар захирамжаар хотын төв гудамжуудад байрлуулах шаардлагатай байгаа 10000м хайсны эхний ээлжийн 4,820м хайсыг Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нямьяанжүгийн гудамжинд байрлуулахад бэлэн болоод байна. Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тээврийн хэрэгсэл жолоодох явцад зөрчил гарган хайс хашлага эвдсэн 1.935м буюу 55 тохиолдлыг Тээврийн цагдаагийн албатай хамтран илрүүлж, хохирлыг нөхөн төлүүлээд байна.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хувийн мөрдөгч(66.181.165.103) 2019 оны 03 сарын 29

МЭРГЭЖЛИЙН АГЕНТЛАГ БОЛОН НӨУҮГ БАЙХАД АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛ БҮХИЙ ОРОЛЦООД БАЙХ ЮМ ДАА. ТЕНДЕРЭЭР ХӨЛЖӨӨД БАЙГАА ХЭДЭН ЗАЛУУСЫГ ХУУЛИЙН ӨМНӨ ГОГДОХ ЦАГ БОЛЖЭЭ

0  |  0
Зочин(103.229.120.88) 2019 оны 03 сарын 29

Хачин өнгө үзэмжгүй, парвайсан юм замын голоор тавьж машин явах зайг л улам багасгах нь дээ.

0  |  0
Баяраа(103.212.116.103) 2019 оны 03 сарын 28

Урд хийлгэсэн үү үгүй. Дотооддоо хийлгэвэл зүгээрсэн. Эндээ мод төмөр юугаар ч хийсэн яах вэ дээ. Манайхан пивр бусад материалаар юм хийгээд байгаа ш дээ

0  |  0
Top