Жүдо: Азербайжанд монгол легионеруудыг сул гэж шүүмжлэв

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 29

Азербайжан улсын “Azerisport.com” цахим сэтгүүлд “Тасралтгүй авах легионер жүдочид” нэртэй нийтлэл гарчээ. Ингээд элдэв тайлбаргүй орчуулан хүргэе.

Тасралтгүй авах легионер жүдочид

Азербайжаны жүдогийн шигшээ баг хөгжөөн дэмжигчдээ огт уйдаахгүй байна. Байж байгаад л гадаад жүдоч аваад ирдэг болжээ. Өнөөдөр эхлэж байгаа Тбилисийн Гран При тэмцээн ч ялгаа байхгүй. Туркийн Рукийе Озердем (70 кг) манай шигшээ багийн нэр дээр барилдана.

Олон жилийн турш манай жүдо бөх гадаад легионергүй амжилттай хөгжөөд ирсэн. Харин яагаад ч юм сүүлийн жилүүдэд иргэншлээ сольсон гадаад жүдочдоор шигшээ баг дүүрлээ. Тэднээс хоёрхон бөх л сайн барилдаж, легионерийн үүргээ бүрэн гүйцэтгэж байна. Украинаас ирсэн  Ирина Киндзерская (+78 кг) Их Дуулга, Гран При тэмцээнүүдэд тогтмол медаль хүртэж байгаа бол гүрж залуу Ушанги Кокаури (+100 кг) дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн. Тэд Азербайжанд сайн бөх байхгүй хүнд жинд барилддагийг онцлох хэрэгтэй.

Харин бусад гадаад бөхчүүдийн талаар хэлэх юм юу ч алга. Тамирчны тухай ярихдаа амжилтыг нь хардаг. Харин Монголоос ирсэн хэдэн жүдоч бүсгүйчүүдэд харуулчихаар амжилт байхгүй хэвээр. Тэд нэлээд хэдэн жил манай улсын өмнөөс барилдаж, тогтмол тэмцээн уралдаанд оролцож байна. Тбилисийн Гран Прид ч М.Ичинхорлоо барилдах болно.

Азербайжаны жүдо бөхийн холбооноос 52 кг-ийн жинг сайжруулахаар шийдэн, Румынаас Александра-Лариса Флорианыг урьсан. Харамсалтай нь Лариса ч амжилт гаргахгүй байна. Европын Цомд 5-р байрт орсон бол Марракеш Гран Прид хоёрдугаар тойрогтоо л ялагдсан. Энэ жинд Монголоос ирсэн П.Буянхишиг гээд легионер байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Гэхдээ П.Буянхишиг маш муу барилдсаар дэлхийн чансаа нь 113-т буусан байна. Тэр бусад монголчуудынхаа адил “шуудайн доторх муур” гэдэг шиг л тамирчин байж таарсан.

Турк бүсгүй Рукийе Озердемын (70 кг) талаар онц хэлэх зүйл байхгүй. Учир нь тэр хамгийн сүүлд олон улсын тэмцээнд оролцсон нь 3 жилийн өмнө. Энэ жил 23 настай тэрбээр 3 жилийн өмнө Европын залуучуудын цомын тэмцээнд хүрэл медаль хүртэж байлаа. Насанд хүрэгчдэд ямар амжилт үзүүлэхийг нь тааварлахын аргагүй.

“Тбилиси Гран При”-д мөн орос залуу Алиумар Тумаев (90 кг) манай шигшээ багийн өмнөөс барилдана. Тумаев энэ сарын эхээр Европын Цомын тэмцээнд Азербайжаны төлөө анхны тэмцээндээ орсон. Олон улсын тэмцээнд 4 жилийн өмнө л орж байсан тамирчин. Өнгөрсөн оны УАШТ-д хүрэл медаль хүртсэн бөгөөд анх удаа Гран Прид барилдах гэж байна. 90 кг-ийн жинд Мамедали Мехтиев, Турал Сафгулиев гээд сайн бөхчүүд байхад яагаад гадаадаас бөх авав гэж асуумаар байна.

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.179.26.20) 2019 оны 03 сарын 31

hayad hureed ir.

0  |  0
Zzzzzz(66.181.161.54) 2019 оны 04 сарын 02

Albatai ym shig awii2 gj awchaad ingj tamirchnii urmiig hugalj bolkueee yaj bj awlaa daa tgcheed odoo yaj tamirchdaaa harah gj bgn bol zgr l eh orond ni butsaaa tgd heden jil hvleee mongoliinhoo dalbaag manduulaad garaad irne!!!

1  |  0
Zochin(124.5.49.223) 2019 оны 03 сарын 30

Argagui shdee olimpiin horoon hiisen yum bhgui bga shdee yorn ene mongol ulsad ajil uuregee hj bga hun bhgui bga shvv zugeer careeraa huusen heden bugs dolooson novshnuud l bga shdee ter humuusiig tseverleh heregtei. Ajil hiideg chin shudraga humuusiig tavimaar yum

1  |  0
с(202.72.245.122) 2019 оны 03 сарын 30

монгол улам нялхраад

1  |  0
иргэн(182.160.0.127) 2019 оны 03 сарын 30

Монголоос очсон Ичинхорлоо Буянхишиг нар унэхээр муу байна лээ. Уг монголынхоо нэрийг бодмоор юм. Отгонцэцэгтэй харьцуулж узэх хэрэгтэй.

1  |  1
Ghj(66.181.161.14) 2019 оны 03 сарын 29

Tanaih buh shinjihdee muu bn japan s mergejilten av

1  |  0
12.456(202.21.100.210) 2019 оны 03 сарын 29

kk

1  |  0
Top