Өвөр Монголд таван хүнийг буудан хөнөөжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 29

Өвөр Монголын зүүн хэсгийн Кайлу мужид нэгэн хүн гал нээж таван хүний аминд хүрсэн хэрэг өнгөрсөн даваа гарагт гарчээ. Цагдаа нар буутай эрэгтэйг баривчилсан байна. Таван хүн амиа алдсанаас өөр шархадсан хүн байгаа эсэхийг олонд мэдээлээгүй аж. Цагдаа нар гал нээсэн этгээдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Хятадад зэвсэгт халдлага, гэмт хэрэг гарах нь ховор билээ. Тус улсад галт зэвсгийг хувьдаа ашиглах нь бүрэн хориотой байдаг юм. Гэхдээ онлайнаар буу худалдаж авч, гэмт хэрэг үйлдэх тохиолдол гардаг аж.

Урд хөршид 2014 онд батлагдсан журмаар цагдаагийн ажилтнууд галт зэвсэг авч явах болсон. Үүнээс өмнө хэдэн арван жилийн туршид Хятадын цагдаа нар зэвсэггүй байсан юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ха(116.112.178.107) 2019 оны 11 сарын 22

кайлү муж биш ээ , кайлү шянь.

0  |  0
Ха(116.112.178.107) 2019 оны 11 сарын 22

кайлү муж биш ээ, кайлү шянь, мэдээлэлээ зөв нийтлээрэй.

0  |  0
Top