Бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийг дээрэмддэг этгээдүүдийг баривчиллаа

2019 оны 03 сарын 30

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газраас Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран дээрэмдэх гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Бүлэг-2019” хэсэгчилсэн арга хэмжээг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байна.   

Энэхүү арга хэмжээний хүрээнд дээрэмдэх гэмт хэрэг ихээр бүртгэгдсэн Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт энэ оны 03 дугаар сарын 29-ний өдөр 22.00 цагаас 04 цаг хүртэл 87 алба хаагч, 64 чиглэлд эргүүл, шалгалтын үүрэг гүйцэтгэж байгаа юм. 

Энэ үеэр бага насны хүүхэд болон эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж, эд зүйлсийг нь дээрэмддэг 3 бүлэг 6 этгээдийг дайчлан баривчиллаа.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top